x

Шүүгч 250 мянган ам.долларын хахууль авч манай тамирчин Д.Отгондалайг ялагдуулжээ

“Рио-2016” олимпын наадмын боксын тэмцээний үр дүнд шинжилгээ хийсэн хараат бус мөрдлөгийн тайланг танилцууллаа. Канадын хуульч Ричард Макларенаар ахлуулсан багийн мөрдлөгийн тайланд дурдсанаар авлига авч, үр дүнд нь нөлөөлсөн байж болзошгүй 10 гаруй сэжигтэй тоглолтыг илрүүлсэн байна.

149 хуудас бүхий энэхүү тайланд AIBA-гийн шүүгчид тулааны үр дүнг хэрхэн өөрчилдөг тухай, шүүгчдэд өгөх авлига нь зургаан оронтой тоо бүхий асар их мөнгөн дүнтэй байдаг талаар дурджээ.

Тухайн үеийн AIBA-гийн өндөр албан тушаалтнууд болох ерөнхийлөгч Ү Чин Коу, гүйцэтгэх захирал Карим Боузиди нар тус хэрэгт гар бие оролцсон болохыг энэхүү тайлан илчилсэн байна. Хуудуутай тоглолтын тоог нарийвчлан тогтоох боломжгүй ч 11 орчим тоглолт байж магадгүй гэж мэдэгдлээ.

Эдгээр тулааны тоонд 56 кг-ын шөвгийн наймд учраа таарсан Ирландын Майк Конлан, Оросын Владимир Никитин (Никитин 2:1-ээр хожсон), -91 кг-ын финал Оросын Евгений Тишенко, Казахстаны Василий Левит (Тишенко 3:0-ээр хожсон) нарын тоглолт багтжээ.

Түүнчлэн Монголын Д.Отгондалай, Францын С.Умиа нарын мөнгөн медалийн төлөөх тоглолтын дүнг өөрчлөхийн тулд 250 мянга хүртэлх ам.долларын хахууль өгсөн байж болзошгүйг Макларен хэлэв.

Энэхүү тайланд AIBA-гийн бий болгосон шүүлтийн “соёл”, шүүгч нар энэхүү “соёл”-ыг хэрхэн дуулгавартай дагаж мөрдөн Риогийн олимпын боксын тэмцээнийг сүйтгэсэн талаар дэлгэрэнгүй дурджээ. Шүүлтийн “соёл”-ыг бий болгож, тоглолтын үр дүнг өөрчилдөг байсан гол хүмүүс нь Ү Чин Коу, Карим Боузиди нар байсан хэмээн Макларен хэлэв.

Шалгалтын үр дүнд үндэслэн хэрэгт холбогдсон шүүгчдэд сахилгын шийтгэл оноож магадгүй гэжээ.

Шударга бус шүүлт Риогийн олимпоос өмнө, бүр Лондоны олимпоос эхтэй байж магадгүйг тайланд дурдсан байна. Тус тайланд “AIBA-гийн одоогийн тэмцээний шударга байдлыг хангахын тулд өргөн хүрээний шинэчлэл хийх шаардлагатай” хэмээн дүгнэжээ. Харин AIBA-гийн одоогийн ерөнхийлөгч Умар Кремлев “Профессор Макларенийг бид ажилд авсан. Бидэнд нуух зүйл байхгүй. Бид залилан мэхлэх арга хэмжээнд оролцсон хүмүүст арга хэмжээ авах тал дээр хамтран ажиллах болно” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: МҮОХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 16 цаг 6 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 13 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 16 цаг 24 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 17 цаг 34 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 17 цаг 48 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 20 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 18 цаг 30 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top