x

ЭХЭМҮТ: 4 кг жинтэй нярайгаас 1064 гр хавдар амжилттай авлаа

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт хоёр сартай хүүхдэд үр хөврөлийн гаралтай хэвлийн хавдар авах мэс засал амжилттай хийжээ.

Хүүхэд 4 кг жинтэй бөгөөд хавдар 1064 гр байжээ.

Хүүхдийн бие ямар байгаа талаар тус төвийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяраас тодруулахад, Хүүхдийн бие тогтвортой, одоогоор Сэхээний тасагт байгаа. авсан хавдрыг шинжилгээнд өгөхөд хоргүй хавдар гэсэн хариу гарсан байна.

-Хүүхдийн биеийн дөрөвний нэгийн чинээ том хавдар авчээ. Ийм хавдрыг эхийн жирэмсэн үед, эсвэл төрөнгүүт нь оношлох боломжтой юу?

-Боломжтой. Ураг байхад нь оношлоод, төрөнгүүт нь мэс засал хийх ёстой юм. ЭХЭМҮТ-д жилд 2-3 ийм оноштой хүүхэд мэс засалд ордог. Яаралтай мэс засал хийсэн бол хавдар ингэж томрохгүй, хүүхдэд хүндрэл өгөхгүй байсан. Энэ хүүхэд маань Хэнтий аймгаас ирсэн.

-Хүүхэд ямар зовуурьтай ирсэн бэ?

-Хэвлий нь томорч, судас өргөссөн. Шээж, бааж чадахгүй байсан. Том хавдар авсан учир биеийнх нь тэр хэсэгт онгорхой зай үүссэн, цус багадалт үүсэх зэрэг хагалгааны дараах эрсдэл бий. Тиймээс Сэхээний тасагт нэг хэсэг эмчилнэ. Одоогоор хүндрэл гараагүй байна. Эхний шинжилгээгээр хавдар нь хоргүй гэж гарсан. Баталгаажуулахын тулд дахин эдийн шинжилгээнд өгөөд байна. Хэрэв хоргүй бол эрсдэл багатай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 56 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 3 цаг 10 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 3 цаг 14 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 3 цаг 17 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 3 цаг 30 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 3 цаг 36 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 3 цаг 38 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 3 цаг 43 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цаг 45 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 3 цаг 51 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 58 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top