x

Монгол, Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяанд албан ёсоор шилжүүллээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монгол, Японы эмнэлгийг өнөөдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд албан ёсоор шилжүүлэн өглөө. 

Энэ үеэр АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар "Монгол, Японы эмнэлгийг байгуулсан анхны зорилго болох Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох түүхэн үйл явдал нэг алхмаар ахилаа. Ингэснээр олон улсын жишигт нийцсэн их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх боломж нөхцөл хангагдаж байгаа юм.

Их сургуулийн эмнэлэгт сургалтын үйл ажиллагаанаас гадна эрдэм шинжилгээ, судалгааны ажил, эмнэлгийн тусламж зэрэгцэн цогцоороо явах боломжтой. Тухайлбал, тэнхим болон тасгийг нэг зохион байгуулалттай болгоно.

Их сургуулийн багш болон эмч, ажиллагсдын цалингийн зөрүү 60 хувь байгаа. Үүнийг үе шаттайгаар нэмнэ. Тооцооллын дагуу тус эмнэлгийн ажилтнуудынхаа цалинг аравдугаар сард 15 хувиар нэмэхээр төлөвлөсөн. Монгол, Японы эмнэлэг АШУҮИС-ийн харьяанд ирснээр сургуульд ихээхэн үүрэг хариуцлага нэмэгдэж байна" гэлээ. 

Монгол Улсад Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх эхлэл болж, анагаахын сургуулийн эмнэлзүйн судалгаа, сургалтад мэдэгдэхүйц дэвшил гарч, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх, эх орондоо эмчилж чадахгүй байгаа өвчний тоог бууруулна гэж тооцож байна.

  • Монгол Японы эмнэлэг АШУҮИС-ийн харьяанд байснаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ судалгааг цогцоор нь хөгжүүлэх боломж бүрдэнэ.

  • Монголчууд эх орондоо Японы стандарт, менежмент, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломжтой болно.

  • Төгсөлтийн дараах резиденсийн сургалтын чанарт дэвшил гарна.

  • Сургууль эмнэлэг хоёр үйл ажиллагаа болон хүний нөөцөө нэгтгэснээр санхүүгийн хэмнэлт гарч, эмч, эмнэлгийн ажилтны цалинг сургуулийн түвшинд хүргэх боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 55 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 3 цаг 9 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 3 цаг 13 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 3 цаг 16 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 3 цаг 30 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 3 цаг 35 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 3 цаг 38 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 3 цаг 42 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цаг 44 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 3 цаг 50 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 57 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top