x

Б.Ууганбаяр: Ор дэлгэсэн ч ажиллах эмч байхгүйг маш сайн ойлгох хэрэгтэй байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр Өрхийн эмнэлгүүдээр дамжуулагдан олгогдож буй ковидын багцын эм болон эмнэлгийн орны хүрэлцээний талаар мэдээлэл өгөв. 

Тэрээр "Өнөөдрийн байдлаар гэрээр 68,133 хүн өрхийн эмчийн хяналтад эмчлэгдэж байна. Эдгээр хүнийг эрэмблээд эмнэлэг рүү шилжүүлэх шаардлагатай хүмүүсээ шилжүүлж байгаа. Эмнэлэгт 21 мянга гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Нэмж ор дэлгэх, тусгаарлах байрыг нэмэх гэхээсээ илүүтэй хүний нөөц хамгийн их тулгамдсан асуудал болсон. Эмч нар маш өндөр ачаалалтай ажиллаж байгаа.

Эрүүл мэндийн яамны зүгээс өрхийн эмнэлгүүдэд сайн дурын ажилчдыг нэмэгдүүлж байна. 

160 мянган төгрөг нь өрхийн эмнэлэгт тухай иргэнийг хянаж байгаа зардал гэж ойлгож болно. Тухайн өрхийн эмнэлэг нь ямар зардлаар хэдэн төгрөг шингээсэн гэдгээ танилцуулж, санхүүжилтээ авч байгаа. Харилцан адилгүй эм өгч байна гэж иргэд ярьж байна. Өрхийн эмнэлгийн урсгал зардал ямар байна, үүнээсээ үлдсэн эмээ өгч байгаа" гэлээ. 

Мөн тэрээр "Эмнэлгүүдэд ор дэлгэсэн ч ажиллах эмч байхгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй байна. Эмч нарыг нэг өдөр бэлддэггүй. Эрүүл мэндийн салбар хэтэрсэн ачаалалтай ажиллаж байгаа. Хүсэлт ирээд орон нутагт зарим үед ор дэлгэж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 2 цаг 56 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 3 цаг 10 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 3 цаг 14 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 3 цаг 17 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 3 цаг 31 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 3 цаг 36 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 3 цаг 39 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 3 цаг 43 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 3 цаг 46 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 3 цаг 51 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 3 цаг 58 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top