x

Э.Цэндбаатар, О.Тулга нарын сорил тулаан ирэх сарын 3-нд Эрдэнэт хотод болно

Монголын Боксын холбоо Гавьяат тамирчин Э.Цэндбаатартай холбоотой асуудлаар хуралдаж, түүнийг сорил тэмцээнд оруулахаар шийдвэрлэжээ. 

Э.Цэндбаатар, О.Тулга нарын хоорондох сорил тэмцээнийг Олон Улсын боксын холбооны дүрмээр буюу гурван минутын гурван үетэйгээр зохион байгуулах аж. 

Мөн сорил тэмцээнийг Аравдугаар сарын 3-нд зохион байгуулах бөгөөд тухайн үед манай тамирчид Эрдэнэт хотод цугларалтад гарсан байх юм. 

Алдар нийгэмлэгийн тамирчин О.Тулга одоогоор ОХУ-ын Москва хотод Армийн ДАШТ-д оролцож байгаа юм.

ДАШТ-нд оролцох тамирчныг тодруулах сорилго тэмцээнд ялсан О.Тулгын хувьд Боксын холбооноос гаргасан шийдвэрийг дагана гэж байсан бөгөөд ийнхүү дахин сорилтод орохоор боллоо. 

Харин дээрх шийдвэрийн дараа Гавьяат тамирчин Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа талархсанаа илэрхийлжээ.

Тэрээр "Намайг дэмжсэн Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Ард түмэнд намайг зөвөөр ойлгуулж өгсөн Ч.Лодойсамбуу ахдаа баярлалаа. Намайг алдаагаа засах боломжоор хангаж, итгэл хүлээлгэсэн Монголын Боксын Холбооны шинэ ерөнхийлөгч Х.Нямбаатар болон удирдах зөвлөлийн гишүүддээ маш их баярлалаа гэж хэлээд би улам илүү их хичээж та бүхнийхээ итгэлийг алдахгүй өндөр амжилт үзүүлэн бэлэг барих болно" гэжээ.

Дашрамд, Боксын холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс Э.Цэндбаатар удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргахад нь өршөөж, найр тавьж байсан учраас арга хэмжээ авсан. Түүнээс цаашдын тэмцээн уралдаанд оролцох бүх эрхийг нь хязгаарласан зүйл байхгүй гэж мэдэгдсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 16 цаг 7 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 15 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 16 цаг 26 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 17 цаг 36 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 17 цаг 50 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 22 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 18 цаг 32 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top