x

Францын Сенатын төлөөлөгчид Парисын олимпод Монголын тамирчдыг дэмжихээ илэрхийллээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүйэ тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Бүгд Найрамдах Франц Улс бол Монгол Улсын гуравдагч хөрш, дотнын анд нөхөд юм. Франц Улс  манай улсын ардчиллыг анхнаас нь тууштай дэмжиж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг үнэт зүйлсээрээ бид нэгдэж, хамтран ажиллаж ирсэн  гэж УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцлоод, цар тахлын  амаргүй цаг үед Монгол Улсад айлчилж буй Сенатын эрхэм гишүүдэд талархал илэрхийллээ.

Тэрбээр “Франц улс  манай улсад цар тахлын эрсдэлээс сэргийлэх, даван туулахад зориулан эм, эмнэлгийн хэрэгсэл, хүчилтөрөгчийн  эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийн тусламж үзүүлсэн. Түүнчлэн КОВАКС хөтөлбөрийг  242 сая ам.доллараар санхүүжүүлсэнд талархаж байна гэв.

Манай улс Франц Улстай  худалдаа, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, аюулгүй байдал зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, Иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд хүргэх хүсэл эрмэлзэлтэй байдаг.

Соёл урлаг, тэр дундаа кино урлагийн салбарт хамтран ажиллахад бид таатай байх болно. Монголчууд франц киног шимтэн үзэж, утга, уран зохиол, яруу найргийг нь сайн мэддэг. Ялангуяа алдарт зохиолч Александр Дюмагийн зохиолыг уншаагүй хүн ховор. Нүүдэлчний өв соёл, үүх түүхийг харуулсан киног хамтран бүтээх боломж бий гэлээ.

Тэрбээр “Цар тахлын энэ үед манай улсын эдийн засгийн өсөлт 6.3 хувьтай байна. Эрсдэлийг даван туулах нь тодорхой боловч өнөөдрийн нөхцөл байдалд дасан зохицож ажиллаж, амьдрах шаардлага бидэнд тулгарч байна.  Ямар ч муу зүйлд сайн тал бий гэдэг. КОВИД-ийн сүүдэрт буй боломжийг ашиглаж, хөгжлийн хөшүүрэг болгохын төлөө анд нөхөдтэйгээ бид бүхий л талаар хамтран ажиллахыг зорьж байна гэв.

Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүэй  үнэт зүйл, түүх, соёлын хувьд түүхэн хэлхээ холбоотой манай хоёр орны хувьд харилцааны өнгөрсөн түүхээ улам бататгаж, одоо, ирээдүйн хамтын ажиллагаа маань харилцан  өгөөжтэй, үр дүнтэй байгаасай гэж хүсч байна. Монгол Улсын хөгжил дэвшилд Франц Улс өөрийн хувь нэмрийг оруулж, хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг гэв.

Франц Улсын Сенатын гишүүн, Франц-Монголын парламентын бүлгийн дэд дарга  Паскаль Мартин болон бүлгийн гишүүн  Натали Дэлатр, Мари-Пиэр Ришэ нар айлчлалын хугацаанд парламентын түвшинд чухал ач холбогдолтой уулзалтуудыг зохион байгуулж, хамтын ажиллагааны шинэ чиглэлээ тодорхойлж байгаа талаараа танилцуулсан юм.

Хоёр улсын парламент хуулийн төсөл боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны туршлагаа харилцан солилцох, Франц, Монголын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхэд манлайлан ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.

Түүнчлэн 2024 онд Франц Улсад болох олимпийн наадамд Монголын баг, тамирчдыг амжилттай оролцуулахад Сенатын эрхэм гишүүд тусалж, дэмжихээ илэрхийлэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар цар тахлын амаргүй цаг үед ажил хэрэгч, үр дүнтэй айлчлал зохион байгуулсан хоёр улсын парламент дахь найрамдлын бүлгүүдийн дарга УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Сенатын гишүүн Филипп Мүэй нарт уулзалтын төгсгөлд талархал илэрхийллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 21 цаг 35 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 21 цаг 42 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top