x

Г.Сайханбаяр: Цэргийн мэргэжилгүй ч цэргийн цолтой хүмүүсийн цолыг хураах нь зохимжгүй гэж үзсэн

Цэргийн цол олгох журам, цэргийн хувцас өмсөх дүрэмд өөрчлөлт оруулахаар болсон. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байсан билээ. 

Тэгвэл энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр дэлгэрэнгүй тайлбарлажээ. 

Тэрээр "Цэргийн цол шагнал биш, албан тушаалын илэрхийлэл. Цэргийн сургууль төгссөн, алба хаасан хүмүүст олгодог байх ёстой.

Монгол Улсад цэргийн цол олгох зохистой харьцаа алдагдсан. Энгийн, цэргийн мэргэжлийн бус, цэргийн алба хаагаагүй хүмүүст шагналын журмаар цэргийн цол олгодог явдал олон жил үргэлжилсэн. Ялангуяа улс төрийн, төрийн захиргааны, орон нутгийн захиргааны албан тушаалтнуудад дайчилгааны үүрэгтэй нь холбогдуулаад богино хугацааны сургалтаар цэргийн цолыг хавтгайруулан олгож ирсэн гажуудал өнөөдрийг хүртэл байна. Энэ гажуудлыг арилгана.

Хоёрдугаарт, цэргийн дүрэмт хувцасны замбараагүй хэрэглээ байна. Дүрэмт хувцсыг зах зээл дээр чөлөөтэй борлуулж, иргэд, малчид, ажиллах хүчин ажлын хувцас болгон хэрэглэж байна. Цэргийн дүрэмт хувцсыг алба хааж, цэргийн албан тушаал хашиж байгаа хүмүүс хэрэглэх ёстой, дүрмээр тогтоогдсон зүйл.

Мөн урлаг, спортынхонд цэргийн цол олгодог явдал байна. Жишээ нь, цолоо ахиулсан үндэсний бөх, тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдад ахлах офицерын цол буюу хошуучаас хурандаа хүртлэх цол олгодог болсон. Цэргийн мэргэжилтэй тамирчин байж болно, спортын байгууллага толгойлж болно. Гэхдээ цэргийн алба хаасан, цэргийн сургуульд боловсрол эзэмшсэн, албан тушаалын шаардлага хангасан байх шаардлага тавина.

Эдгээрийн цэгцлэх үүднээс Ерөнхийлөгчийн захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Ойрын хугацаанд Ерөнхийлөгчийн шийдвэр гарч цэргийн цол олгох журам, цэргийн хувцас өмсөх дүрэмд өөрчлөлт орно.

Мөн өмнө нь тушаалаар олгогдсон цэргийн цолыг хурааж авна гэхээсээ илүү цаашид цэргийн цол олгох зохицуулалтыг хэм хэмжээнд нь барьж явна гэдэг шийдэлд хүрсэн байгаа. Цэргийн мэргэжилгүй ч армид 20-30 жил алба хаасан цэргийн цолтой хүмүүсийн цолыг хураах нь зохимжгүй гэж үзсэн" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 3 цаг 47 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 3 цаг 54 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ...
Top