x

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг амбулаторийн 28 төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Эрүүл мэндийн салбар хөгжил-4” төсөл хэрэгжин, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн бүтээн байгуулалт хийгдээд байна.

Тус нэгдсэн эмнэлэг нь нийт 365 ортой бөгөөд шинэ байрандаа 200, хуучин байрандаа 165 ор байрлуулан, хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлж буй.

Мөн амбулаторийн 28 төрлийн тусламж, үйлчилгээг Сонгинохайрхан дүүргийн 170 мянга гаруй иргэн авах боломжтой, жишиг эмнэлэг болжээ.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Сүнжидмаа “Манай эмнэлэг өмнө нь 165 ортой хүүхдийн эмнэлэг байсан бол одоо амбулаторийн 28 төрлийн  тусламж, үйлчилгээ үзүүлдэг боллоо. Эдгээрээс зүрхний ачаалалтай бичлэг хийж байгаа нь тун онцлог болоод байна.

Учир нь Сонгинохайрхан дүүрэгт өмнө нь энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэггүй байсан. Ковидын тусламж, үйлчилгээнээс гадна дотор, мэдрэлийн өдрийн эмчилгээ, сэргээн засах, уламжлалт эмчилгээ, мэс заслууд хийж байна.

Мөн дүрсийн хяналттай элэгний хавдар, бамбайн хавдрыг эрт үед нь түлэх эмчилгээг хийж байгаа нь бусад дүүргийн нэгдсэн эмнэлгээс онцлогтой байгаа юм. Түүнчлэн ходоодны дуранг хамраар хийж байгаагаараа давуу талтай” хэмээн ярьж байлаа.

Манай улсад элбэг тохиолддог өвчлөл бол ходоодны өвчин. Ходоодны өвчлөл ихэвчлэн хеликобактериас үүдэлтэй байдаг аж. Гэр хорооллын иргэд худгаас ус аваад тодорхой хугацаанд хадгалах, хонуулан хэрэглэдэг байдлаас үүдэн бактери үрждэг. Мөн стрессдэх, шарсан, хуурсан зүйл ихээр хэрэглэх, үүний дараа хүйтэн ус ууснаас болж ходоод өвдөх суурь тавигддаг. Үүнээс үүдэн иргэдийн дунд хеликобактери болон ходоодны өвчлөл зонхилж байгаа талаар тус эмнэлгийн Гэмтэл, мэс заслын тасгийн эрхлэгч Г.Ганзоригт ярьж байв.

Ходоодыг манайд ихэвчлэн амаар дуранддаг. Энэ нь огиудас хүргэж, зовуурь ихтэй байдгаас гадна мэдээ алдуулалт хийдэг тул дурандуулснаас хойш 2-3 цагийн дараа хооллодог. Харин тус эмнэлгийн шинээр нэвтрүүлсэн тоног төхөөрөмжөөр ходоодыг хамраар дурандахад ямар ч зовуурьгүйн дээр мэдээ алдуулалт хийдэггүй болохоор дурандуулсны дараа хугацаа заахгүйгээр шууд хооллох боломжтой аж. 

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, мэс заслын тасгийн эрхлэгч Г.Ганзоригт “Хамрын дуранг хийж болохгүй тохиолдлууд бий. Энэ нь хамрын төрөлхийн нарийн системүүд гэмтсэн, нарийсалттай болсон үед дурандаж болдоггүй. Ер нь хамраар дурандуулсан үйлчлүүлэгчдийн 95 хувь нь дахин ходоодоо хамраар дурандуулах хүсэлтэй ирдэг” гэв.  Ховд аймгаас ирж, ходоодоо дурандуулж буй өндөр настан “Ходоодоо хамраар дурандуулсан нь амаар дурандуулахаас илүү зовуурь багатай байлаа. Дурандуулж байхдаа эмчтэйгээ ярилцаад, өөрөө хянаад явах боломжтой байгаа нь их аятайхан юм” хэмээн шинэ үйлчилгээний талаар ярьж байв.

Долоо хоногийн өмнөөс хамраар ходоод дурандаж эхэлсэн тус эмнэлэгт харьяа дүүрэг харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой бөгөөд тэтгэврийн насны болон, группт байдаг иргэд, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг 100 хувь эрүүл мэндийн даатгалаар үзэн, үйлчилж байна. Харин эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал төлдөг иргэд 18 мянган төгрөг төлөн ходоодоо дурандуулах боломжтой юм.

Шинэ эмнэлгийн төсөл хэрэгжиж эхлэх үед 29 эмч, эмнэлгийн мэргэжилтэн төрөлжсөн нарийн мэргэжлээр бэлтгэгджээ.

Тус бэлтгэгдсэн нарийн мэргэжлийн эмч нар одоо эмнэлэгтээ ажиллаж байгаа аж.

Сонгинохайрхан дүүргийн дүрс оношилгооны тасаг компьютер томографийн аппарат, маммографийн аппараттай гэдгээрээ бусад дүүргийн эмнэлгээс онцлогтой. Ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүд бүгд шинэ, орчин үеийн аппаратууд байгаа хэдий ч ажиллах хүчин хүрэлцэхгүй, ачаалалтай байгаа талаар  Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Н.Минжмаа ярьж байв.

Шинэ эмнэлэгтэй болсон Сонгинохайрхан дүүргийн иргэд сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа. Түүнчлэн эмч, ажилчдын харилцаа, хандлага сайн, хурдан шуурхайн дээр тохилог, цэвэрхэн орчинд үйлчлүүлж байгаадаа баяртай байгаа аж.

Мөн тус эмнэлэгт тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан шат, бариул, ариун цэврийн өрөөг бий болгон, тохижуулсан байгаагаас тэдэнд ээлтэй, тав тухтай орчныг бүрдүүлсэн нь харагдаж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 8 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 8 цаг 55 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 8 цаг 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 8 цаг 57 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 11 цаг 28 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 11 цаг 29 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 11 цаг 30 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 11 цаг 32 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 11 цаг 32 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 11 цаг 35 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 13 цаг 44 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 13 цаг 45 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 13 цаг 48 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 13 цаг 49 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 15 цаг 57 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 15 цаг 58 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 15 цаг 58 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 16 цаг 0 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 16 цаг 1 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 16 цаг 2 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top