x

Даваа гаригаас 18-аас дээш насныханд вакцины гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийнэ

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд нийт хүн амын 69 хувь нь хамрагдсан бол хоёрдугаар тунд 65 хувь нь хамрагдаад байна.

Мөн 12-17 насны 258,277 хүүхэд вакцины нэгдүгээр тунд хамрагдсан бол хоёрдугаар тунд эдгээр хүүхдүүдийн 78 хувь нь хийлгэжээ. Эрүүл мэндийн яамны зүгээс хүүхдийн вакцинжуулалтыг хангалттай хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа аж. 

Мөн ирэх даваа гаригаас 18-аас дээш насны иргэдэд коронавирусийн вакцины гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийж эхлэхээр болсон байна. 

Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Баярболд "Одоогоор коронавируст халдварын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунг зорилтот бүлгийн иргэдэд сайн дураар хийж байгаа. Есдүгээр сарын 13-наас эхлэн 18-аас дээш насны иргэдэд сайн дурын үндсэн дээр Синофарм эсвэл Pfizer вакцины нэмэлт тунг хийж эхлэх шийдвэрийг гаргаад байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 3 цаг 57 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 4 цаг 11 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 цаг 15 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 19 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 4 цаг 32 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цаг 37 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 4 цаг 40 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цаг 44 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цаг 47 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 4 цаг 52 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 5 цаг 0 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top