x

Томуугийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтыг Есдүгээр сарын 13-наас эхлүүлнэ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. 

Өнгөрсөн хоногт нийт 16158 сорьцонд шинжилгээ хийжээ. Үүний 7846 нь PCR шинжилгээ, 8312 нь түргэвчилсэн шинжилгээ байна. Нийт 2009 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 15 хүн нас баржээ. 

Есдүгээр сарын 13-наас томуугийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын 10 хоног эхэлнэ. 

Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Б.Баярболд "ЭМЯ-наас дархлаажуулалтын 10 хоногийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд томуугаас сэргийлэх хүрээнд Есдүгээр сарын 13-22-ны хооронд зохион байгуулна. Манай улс жилд дунджаар 100 мянган хүн тун томуугийн вакцин хүлээн авч, иргэдээ дархлаажуулдаг байсан бол энэ жил тоог нь хоёр дахин нэмэгдүүлж татан аваад байна.

Мөн өмнөх жилүүдэд томуугийн вакцинжуулалт аравдугаар сарын сүүл үеэс эхэлдэг байсан бол энэ жил есдүгээр сарын дундаас эхлүүлж байна. Томуугийн эсрэг вакциныг коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгээс тусад нь зохион байгуулах үүрэг, чиглэлийг ЭМЯ-наас хүргүүлэн ажиллаж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 3 цаг 58 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 4 цаг 12 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 цаг 16 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 19 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 4 цаг 33 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цаг 38 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 4 цаг 41 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цаг 45 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цаг 47 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 4 цаг 53 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 5 цаг 0 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top