x

АХБ-ны 20 тэрбум төгрөгийн санхүүжилтээр УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийг шинэчлэлээ

“Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-5’’ төслийн хүрээнд Улсын Гуравдугаар төв эмнэлэгийн Эрчимт эмчилгээ, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг дээшлүүлэхэд нэн шаардлагатай орчин үеийн багаж хэрэгслийг өчигдөр хүлээлгэн өглөө.

Дэлхий нийтээр тэмцэж буй цар тахлын эрүүл мэндэд үзүүлж буй эрсдэлийн нэг тархи судасны эмгэг буюу тархины харвалт тулгамдсан асуудал болж байна.

Харин манай улсын хувьд тархины эдийн цус харвалтаар дэлхийд дээгүүр бичигддэг төдийгүй 100,000 хүн амд 292 хүн тархины харвалтаар өвддөг гэсэн статистик тоо мэдээ бий.

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасаг нь 1971 онд байгуулагдсан улсын хэмжээний үйлчилгээтэй мэргэжлийн ууган тасаг бөгөөд тус тасагт жилд дунджаар тархи, мэдрэл, нуруу нугасны 1,500 орчим мэс заслын тусламжийг насны хязгааргүйгээр иргэдэд үзүүлдэг юм.

ЭМЯ, АХБ-ны хамтран хэрэгжүүлж буй төслийн үр дүнд Монгол Улсын Мэдрэлийн мэс заслын салбарт сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд хийгдээгүй 20 орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий иж бүрэн, цогц бүрэлдэхүүн бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, технологийн түүхэн шинэчлэл хийгджээ.

Ингэснээр манай улсын иргэд дэлхийн түвшний тусламж үйлчилгээг эх орондоо авах боломж бүрдэж, улам өргөжиж байна.

“Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-5’’ төслийн КОВИД-19-ийн онцгой байдлын тусламжийн нэмэлт санхүүжилтээр Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасагт нийтдээ 22.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх аж.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх, өндөр эрсдэлтэй өвчтөний оношлогоо эмчилгээг сайжруулах зорилготой КОВИД-19-ийн яаралтай тусламжийн шинэ зээлийн гэрээг 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр байгуулсан. 

Гэрээний дагуу аймаг, нийслэлийн лавлагаа шатны эмнэлгүүдэд Ковид-19, SARS зэрэг амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн халдварын хүндрэл, уушигны хатгалгааны үед хэрэглэгдэх амьсгалын аппарат, яаралтай түргэн тусламжийн багц, эмнэлгийн ажилтны хамгаалах хэрэгсэл болон УНТЭ болон УГТЭ-т эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах, мэдрэлийн мэс заслын тусламжийн нэн шаардлагатай нийт 75 нэр төрлийн 72534 эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг хангаж, суурилуулан, үйл ажиллагаанд оруулаад байна.

Мөн гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцин биобэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн бодис, урвалж оношлуурыг хадгалах нэгдсэн агуулахыг барих ажил хийгдэж байгаа юм.

Лавлагаа шатлалын эрчимт эмчилгээний тасгуудын хүчин чадлыг сайжруулах зорилгоор улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд иж бүрэн тоноглолтой эрчимт эмчилгээний 210 ор нийлүүлсэнээс 35 ор нь одоо УГТЭ-ийн Ковид-19-ийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжид ашиглагдаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шилдэг 25 хүүхдийг шагнав 8 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургуульд ажиллалаа 8 цаг 56 мин АТГ 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 8 цаг 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цагаан алт" хөтөлбөрийн хүрээнд "Ханбогд кашимер" ХХК-д ажиллалаа 8 цаг 58 мин Хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс сэрэмжлүүллээ 11 цаг 29 мин Монгол Улсад анх удаа метан хийн нөөцийг бүртгэн авлаа 11 цаг 30 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хар тамхитай тэмцэх талаар санал солилцлоо 11 цаг 31 мин Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна 11 цаг 33 мин Баянхонгорт зөрчил гаргасан уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо 11 цаг 33 мин "Дэлхийн адууны өдөр"-ийн бэлтгэл ажилтай танилцлаа 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ 13 цаг 45 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 13 цаг 46 мин Олон улсын шалгалтын оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлэх хүсэлт авах хугацаа маргааш дуусна 13 цаг 49 мин Төв аймагт мотоцикл онхолдож, 14 настай хүүхэд гэмтжээ 13 цаг 50 мин Шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ 15 цаг 58 мин Баянгол дүүрэгт гарааш буулгасан талбайг тохижуулж байна 15 цаг 59 мин МҮАН-ын 20 жилийн ойд зориулсан барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 15 цаг 59 мин Нийгмийн даатгалын сангийн 79.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 16 цаг 1 мин Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад оруулна 16 цаг 2 мин УОК-оос болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна 16 цаг 3 мин
iИх уншсан
Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байг... Бусдад 87,7 мянган ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн албан... А.Дашням: Могойн нүдэн камер ашиглаж үзэхэд амьсгалын шум бо... Ч.Өнөрбаяр: Монгол Улс авлигын индексээр ухарсан хариуцлагыг... Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэ... Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв Н.Учралын мини улс төр, Хаан төрүүлэх 6+6, Б.Пүрэвдагва Б.Ча... УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилох заалтыг хүчингүй б... УИХ-ын дарга С.Бямбацогт бизнес эрхлэгчидтэй уулзаж, эдийн з... С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байна гэдэг нь дэлхийд бай...
Top