x

Бага насны хүүхдүүдийг өнөөдрөөс томуугийн вакцинд хамруулна

Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав.

Монгол улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авсныг ХӨСҮТ-ийн дэргэдэх Вакцин, биобэлдмэлийн үндэсний төвд өчигдөр хүлээлгэн өглөө.

Улирлын чанартай Томуу, томуу төст өвчлөл олон нийтийн дунд тархах эрсдэлтэй энэ цаг үед эдгээр вакциныг “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй 11-ээс доош насны хүүхдүүдэд түлхүү хийхээр төлөвлөөд байна.

Өнөөдрөөс эхэлж бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүсийг сайн дурын үндсэн дээр томуугийн вакцинд хамруулж эхлэх юм. Хүйтний улиралд томуу томуу төст өвчлөл ихэсдэг учраас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар зохион байгуулж, томуугийн вакцины мэдээллийг иргэд олон нийтэд үнэн бодит, нээлттэйгээр хүргэж ажиллахыг Шадар сайд анхааруулав.

Шадар сайд С.Амарсайхан “Хөл хөдөлгөөн ихсэж коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед томуу, ковид хоёрыг илэрч буй шинж тэмдгээр нь ялгахгүй, хооронд нь андуурах тохиолдол гарч болзошгүй. Тиймээс иргэдэд бүх төрлийн мэдээллийг эртнээс өгч, урьдчилан сэргийлэх тал дээр онцгой анхаарч ажиллах нь чухал. Ялангуяа бага насны хүүхдүүдийг томуугаар өвчилсөн, ковидын халдвар авсан эсэхийг гэрийн нөхцөлд ялгаж оношлох, эмчлэх талын зохион байгуулалтыг сайтар хийх хэрэгтэй” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 3 цаг 58 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 4 цаг 12 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 цаг 16 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 20 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 4 цаг 33 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цаг 38 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 4 цаг 41 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цаг 45 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цаг 48 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 4 цаг 53 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 5 цаг 1 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top