x

1904 оны Олимпийн марафон: Инээдэм ба Тарантиногийн шинэ сэдэв

Сент-Луисийн олимпийн энэ гүйлт нь сонирхогчдын спортыг үеийг санагалзахад хүргэнэ.

Нэн шинэ түүхийн гурав дахь Олимп 1904 онд иссуримужийн Сент-Луист болжээ. Тэр цагт спортын тэмцээнүүд өнөөгийнх шиг анхаарлын төвд байсангүй. Харин энэ үед Америкийн засгийн газар Олимпыг илүү чухал, илүү тодруун Дэлхийн үзэсгэлэнгийн нэмэлт реклам болгон хүлээн авсан байдаг. Тэр үед 320 мянган метр кв талбайтай ХАА-н павильоноос илүү Олимпийн хөнгөн атлетик онигооны бай болсон байдаг.

Арьсны өнгөөр гадуурхсан удирдамж

Сент-Луисийн Дэлхийн үзэсгэлэнгийн нээлт, 1904 он

Хэрэв өнөөдөр спорт янз бүрийн хүмүүсийн хамгийн дээд амжилтын төлөөх өрсөлдөөний тэгш эрхийн баяр гэж хүлээн авагддаг бол 1904 оны тэмцээнийг тэгж хэлэхгүй. Олимп ид өрнөж байхад Дэлхийн үзэсгэлэн Сент-Луисийн хүндэт үзэгчдийг Дэлхийн үзэсгэлэн “Антрополгийн өдрүүдийг” явуулан баярлуулав. Үзэгчдэд зориулсан “хүний зоопарк” ажиллан тэдэнд Далайн орнууд ба Африкийн уугуул овгийн төлөөлөгчдийг үзүүлж байлаа. 

Энэ бүгд нь олимпын зарчмаас хол хөндий байв. Олимпыг үндэслэгч Пьер де Кубертен энэ бүгдийг үзэж харсныхаа дараа, "Энэ бүх дургүй хүргэм цэнгээн нь хар, улаан, шар хүмүүс гүйж, харайж, шидэлт хийж суран, цагаан арьстнуудыг ардаа үлдээсэн цагт л өөрийн сонирхолоо алдана" хэмээн хэлж байв.

Тухайн үед зоригтой, дэвшилттэй мэдэгдэл байсан юм.

Энэ үед спортын тэмцээний бэлтгэл нь хоёрт тавигдсан байгаад гайхах зүйлгүй.

Марафон гүйлтийн тамирчид гараандаа гарахын өмнө. Сент-Луис, 1904 он

Бүхий л зүсмийн "мэргэжлийнхэн"

Олимпын хөдөлгөөний сэргээлт XIX–XX зуунуудын заагт үүсч, түүнийг сонирхогчдын спортын  тэмцээн гэж сэтгэжээ.

Мэргэжлийн тамирчид тэр цагт хуруу дарам цөөн байжээ. Тэгээд ч өөрийн хүч чадлыг үзэх гэсэн бэлтгэл сургууль муутай зүрх зоригтой хүмүүс л марафон гүйлтийн барианд гарч байв.

Анхны олимпын баримжаагаар аваад үзэхэд холын зайн гүйлтийн тамирчдын жагсаалт хачирхалтай гэмээр.

Жишээлбэл, нутагтаа холын зайн гүйлт үзүүлсээр замын зардлын мөнгөө олсон Кубын шуудан хүргэгч Феликс Карвахаль тэнд байв. Тэрээр нэгэн удаа арлаа хөндлөнгөөр туулсан нэгэн байсан юм. Спортын хувцас хунар хэрэгтэй гэж тэр огт бодоогүй, Сент-Луист тэр ердийн гудамжны шаахайтай богино өмдтэй, урт ханцуйтай цагаан цамцтайгаар гүйлтээ хийв.

Карвахаль берет өмссөн нь түүний дэгжин сахалтай, зураач шиг л харагдуулж байлаа.

Феликс Карвахаль Сент-Луист
Лен Тауньяне ба Ян Масиани

Өмнөд Африкийн Лен Тауньяне, Ян Масиани хоёр анх удаагаа л марафонд гүйв. Анх удаагаа тамирчин болж байгаа нь тэр. Тэд англи-бурын дайны жүжигт оролцохоор ирцгээсэн ба тэр хоёр театрчилсан тоглолтод өдөрт хоёр удаа үзэгчдийн өмнө Тсвана омгийн мэдээ хүргэгч болон үзэгчдийг хөгжөөж байлаа. Тэр хоёр Өмнөд Африкийг төлөөлсөн анхны хар арьстан тамирчид болжээ. Үүнээс хойш 86 жилийн дараа л Өмнөд Африкийн хар арьстан тамирчид олимпт оролцож эхэлжээ.

Тэр хоёр шиг марафоны туршлагагүй 10 грекчүүд тэнд гүйв. Хорин настай америк тамирчин Фред Лорз гүйлтээр зөвхөн шөнө хичээллэдэг байсан гэнэ. Өдөрт нь тоосго өрөгч хийгээд завгүй байж. 1904 оны марафонд оролцсон 32 хүний тав нь Сэм Меллор, Артур Ньютон, Майкл Спринг, Жон Лордон, Томас Хикс нар л марафонд гүйж үзсэн байв. Тэд Бостоны марафонд гүйгээд амжсан байжээ.

Халуун наран доорх туршилтын лаборатори

Сэм Меллор марафоны замд

1904 оны наймдугаар сарын 30-нд Сент-Луист халуун маш байлаа. Ихэнх тамирчид нь цагаан фотболк өмссөн нь таарч тохирсон ба зурагт ихээхэн дэгжин харагдаж байгаа нь харагдана. 

Зөөлөн салхи үе үе тоос босгоно.

Зохион байгуулагчид цорын ганц ундааны цэгээ 40 км-ын яг дунд нь байрлуулсан байв.

Олимпыг явуулах ажлыг Дэлхийн үзэсгэлэнгийн спорт харицсан газрын дарга Жеймс Салливан хариуцсан байж. Тэр хүн улс төр, шинжлэх ухааныг ихээхэн сонирхдог ба арга  хэмжээг өөрийн сонирхолд тааруулан зохион байгуулсан гэнэ. Улс төр талаасаа тэр олимпд нь цагаан арьстнуудын давууг харуулах ёстой гэж үзжээ. Тэгээд ч тэр хамаг анхаарлаа "антропологийн өдөрт" өгсөн байлаа.

Дээр хэлэгдсэн хоёр хар арьстан гүйлтээ “хөл нүцгэн хийх эрх” авсан байна.

Шинжлэх ухаан талаасаа Жеймс Салливан практик дээр "санаатайгаар шингэнийг нь алдуулах" онолыг туршин үзэх гэв. Зарим биологичид, эмч нар ХХ зууны эхэнд биеийн хүчний ачааллын үеэр хоол, ундаа нь хүний организмд хортой, ходоодны хүндрэл гарган хоол боловсруулалтад муу гэж үзэж байлаа. Спортын дээд үзүүлэлт гаргахын тулд биеийн бүх нөөцийг гаргах ёстой гэдэг байж.

Ингээд л Салливанийн туршилтад 32 хүн лабораторийн дээж нь болжээ.

Гарааны гар буугийн дуун гарлаа...

Ухаангүй гүйлт: ноход, шөрмөс таталт ба илжирхий алим

Марафоны цэнгэлдэх дэх эхлэлт. Өмнө нь Фрэнк Пирс (9) гүйж, араас нь Майкл Спринг (12), Харилаос Яннакас (32), Томас Хикс (20)нар нэхэж явна.

Эхний км-т сенека овгийн уугуул Фрэнк Пирс гүйлтийг толгойлов. Гэхдээ их удалгүй, “зөв цагаан арьстнууд” Артур Ньютон, Томас Хикс түрүүлж байгаад Панамерикийн ба Бостоны марафоны ялагч Сэм Меллор лидерлэв. Хагас цаг орчим марафонердийн спортын тэмцээн шиг л байлаа. Гэтэл удалгүй байдал огт өөр боллоо.

Фред Лорз

Марафоны зам нь салхи, замыг чөлөөлөх морьт отряд, тамирчид ба тэднийг дагалдагч машинуудын босгосон тоосонд дарагдсан байв. Замын чулуу саадыг огт цэвэрлээгүй, хүний хүчин чадлын боломжийг шалгаж байгаа юм чинь чулууг зайлуулаад ч яах юм билээ! Анхны боломжоо калифорнин Уильям Гарсия олж авлаа. Тэр чулуунд тээглэн унаад цусаа урсгасан шархтайгаар гүйлтээ үргэлжлүүлэв. Хагас цагийн дараа түүнийг эмнэлэгт хүргэв. Цус урссан шархнаас гадна түүний ходоод гэдэс нь тоосоор амьсгалсны улаас гэмтсэн байж.

Лидерүүдийн нэг Жон Лордон бас л тоосны улмаас бөөлжиж тэмцээнээ орхив.

Лен Тауньяне замын нэг хэсэгт дээд хурд үзүүлэв. Тэр тэнүүлч нохдын сүрэгт хөөгджээ. Гэсэн ч тэр бусдаасаа хоцорсон юм. Итгэлтэйгээр түрүүлж явсан Сэм Меллор замын дунд хэсэгт шөрмөс нь татаад, зогсохоос өөр аргагүй болжээ. Фред Лорза ч шөрмөс таталтаас зайлсангүй. Ойролцоогоор 15 км-т тэр машинд суун 18 км-ын дараа машинаасаа буун гүйлтээ төгсгөлд нь үргэлжлүүлжээ.

Энэ нь Феликс Карвахалийн адал явдалтай харьцуулахад юу ч биш. Тэр сайн хурдтайгаар тэргүүн хэсэгт гүйж, дуудлагатай англи хэлээрээ үзэгчидтэй үг солилцон явж байлаа.

Замынхаа гуравны нэгд тэр хажуугаараа явсан машиныг зогсоож, зорчигчдоос нь хоёр гурван тоор гуйлаа. Татгалзсан хариу авсан тэрээр жимсийг нь булаан  гүйлтээ үргэлжлүүлэв. Улам өлсөөд эхэлсэн тэр айлын цэцэрлэгт орж, хэдэн алим модноос нь түүж иджээ. Тэр өөрөө хожим ярьснаар алимнууд нь илжирсэн байсан ба удалгүй гэдэс нь базлан замын хажууд хэвтээд өвчнөө жаал гайгүй болгоод хориод минут сайхан унтжээ. Тэгээд сэрээд тэр гүйлтээ үргэлжлүүлэн эхний тавд бариандаа орсон гэнэ!

Томас Хикс ба түүнийг дэмжигч

Сэм Меллорын дараа Томас Хикс лидер болсон ба гэхдээ хориод км-ын дараа тэр шингэнээ алдаэ улам доройтов. Замын нэг хэсгийг тэр хоёр дэжчигчээрээ түшүүлэн алхаж туулав.

Дэмжигч нар нь хориглосон байсан усыг түүнд өгөөгүй зөвхөн уруулыг норгон тусалжээ.

Бариа хүртэл 10 км үлдээд байхад түүнийг өнгөний цагаан стрихнин хольсон тэр үеийн “сэргээшээр” дайлжээ. Дашрамд хэлэхэд, тэр нь олимпд бүртгэгдсэн анхны "допинг" болсон юм. Гэхдээ тэр үед хориогүй байсан.

Дээр нь тэд брэнди амсуулах гэж байснаа болиод барианы дараа л ялалтыг нь тэмдэглэн “дайлжээ”.

Томас Хикс зовж шаналан брэнди үнэрлэж байх зуур машинд сайтар амарч авсан Фред Лорз барианд оров! АНУ-ын Ерөнхийлөгчийн охин Элис Рузвельт түүнд алтан медалийг нь гардуулах үеэр хэн нэгэн "Хуурамч аварга!" гэж хашгирч, түүний машинд явсан нь илэрчээ.

Үүний дараа Лорзийг шийтгэж, маш их ядарч архи ханхлуулсан Хиксийг ялагчаар зарлав. Жилийн дараа Фред Лорз Бостоны марафонд шударгаар ялж байжээ.

Томас Хикс барианы дараа

Кино болгомоор 1904 оны Олимп түүхэнд хоёр сөрөг дээд амжилтаар оржээ.

Зөвхөн 14 хүн л барианд орсон байдаг бөгөөд Хикс замыг 3,5 цагийн дотор туулжээ. Энэ хоёр дээд амжилт мөнх болон үлдэх нь ойлгомжтой.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг 7 цаг 41 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ 9 цаг 8 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо 9 цаг 10 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй 9 цаг 57 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна 10 цаг 48 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ 11 цаг 39 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ 14 цаг 20 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй 14 цаг 55 мин Намууд ба хамууд 16 цаг 4 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна 16 цаг 16 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө 16 цаг 21 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна 16 цаг 39 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө 17 цаг 11 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно 18 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 2 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 47 мин НӨАТ: 60,000-500,000 төгрөгийн 4,047 азтан тодорлоо Уржигдар 16 цаг 13 мин 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагдал 33 хувьд хүрнэ Уржигдар 15 цаг 02 мин Д.Тогтохсүрэн: Гурилын импортын тарифыг тэглэвэл тариаланчид тариа тарихгүй гэж эсэргүүцэж байгаа Уржигдар 10 цаг 27 мин Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Уржигдар 10 цаг 19 мин Сонгуулийн автомат системийг шалгах ажлын хэсэгт тагнуулын байгууллага оролцоно Уржигдар 09 цаг 41 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Л.Болдхүү: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан, тар... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... “Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Нойтон цас орж, цасан шуурга шуурна 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллара...
Top