x

Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй

Наймдугаар сарын 17-30-нд АНЭУ-ын нийслэл Дубай хотноо боксын өсвөр үе, залуучуудын Азийн АШТ явагдсан билээ. Тус тэмцээнд 15 орны 269 ширэн бээлийтэн өрсөлдсөнөөс О.Түвшинзаяа мөнгө, М.Цэцэгдарь, О.Есөнхүслэн, Д.Гэрэлсайхан нар хүрэл медаль хүртжээ.

Тэгвэл медаль хүртсэн тамирчдыг дасгалжуулагч Ж.Еркиний хамт МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга Э.Бадар-Ууган хүлээн авч уулзан баяр хүргэж, хувиасаа гарын бэлэг гардууллаа.

Энэ үеэр Э.Бадар-Ууган тамирчны замнал болоод амжилтад хүрсэн түүхээсээ залуу тамирчдад сонирхуулж, цаашид юунд анхаарч явах талаар туршлагаа хуваалцав.

Тэрээр “Миний хувьд 13-тайдаа боксоор хичээллэж эхэлснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцож байгаагүй. Зөвхөн бокстоо анхаарлаа хандуулж, бэлтгэлдээ бүхнээ зориулдаг байлаа. Энэ хугацаанд бокс сурахгүй юм байна гэсэн бодол мянган удаа орж ирсэн. Гэхдээ шантралгүй зүтгэсний үр дүнд олимпын аварга болж чадсан.

Тухайн үед шигшээ багийн тэр олон тамирчнаас би ганцаараа өглөө бүр уулын кроссонд гүйдэг байсан. Ер нь хэн илүү хөдөлмөрлөсөн нь л амжилтад хүрдэг юм.

Та нар тэмдэглэл сайн хөтөлж байгаарай. Тухайн тэмцээн, тухайн тулаан, бэлтгэл дууссан даруйд халуун мэдрэмжээ тэмдэглэлийн дэвтэрт буулгаж үлдээх нь хожим хэрэг болдог юм. Тэмдэглэлийн дэвтэр бол та нарын хоёр дахь багш л гэсэн үг” гэлээ.

Мөн залуу тамирчдыг бэлтгэлээ баяр баясгалантай, чин сэтгэлээсээ хийж байхыг сануулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (197.210.65.24)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
    2021 оны 09 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 16 цаг 9 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 17 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 16 цаг 28 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 17 цаг 38 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 17 цаг 52 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 24 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 18 цаг 34 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top