x

ЧӨЛӨӨТ БӨХ: Ослогийн ДАШТ-д оролцох баг тамирчдаа шалгарлаа

Монголын чөлөөт бөхийн холбоо Норвегийн Осло хотод аравдугаар сарын 2-10-ны өдрүүдэд болох "Осло-2021" насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдаа сонгох хяналтын барилдааныг есдүгээр сарын 3-5-нд Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах "Аваргууд" академийн "Champions Camp"-д зохион байгууллаа. 

Хяналтын барилдаанд оролцсон тамирчид, дасгалжуулагч, шүүгч нар Улсын онцгой комиссын халдвар хамгааллын дэглэмийг чанга сахиж, бүх хүмүүс коронавирусийн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдсан юм.

Эрэгтэйчүүдээс 92 кг-ын жинд "Хасу-Мегастарс" клубийн залуу тамирчин Д.Оргилох "Mongolia Open" ОУТ-ий олон удаагийн медальт, насанд хүрэгчдийн улсын аварга Б.Нямбаяр, Л.Төртогтох нарын туршлагатай олон хэмжээний мастеруудыг ялж, дэлхийн дэвжээнд зодоглох тийзээ захиалав.

Эмэгтэйчүүдийн өрсөлдөөнд 50 кг-д "Женко" клубийн 20 настай залуу тамирчин Д.Отгонжаргал ОУХМ Ц.Намуунцэцэг, спортын мастер Б.Мөнхнар нарыг ялсан. 57 кг-д Токиогийн олимпод зодоглосон Баянхонгорын Б.Хонгорзул хэсгийн барилдаанд ОУХМ Э.Даваачимэгийг ялсан. Тэгвэл шигшээд тэд дахин таарахад хашир мастер Э.Даваачимэг өрсөлдөгчөө 5:1-ээр туршлага заан ялж дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр болов.

Хамгийн сонирхолтой жин болох 62 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Гантуяа, "Токио-2020" олимпод оролцсон ОУХМ Х.Болортуяа нар бие биеээ тойрч ялсан бөгөөд Э.Гантуяа онооны чанараар аваргаллаа.

Тус тэмцээний үеэр ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа, ОУХМ Баттулгын Нямдорж нар дэвжээндээ хүндэтгэл үзүүлж зодог тайлсан юм.

ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид:

  • Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч)

  • 61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС)

  • 65 кг: Төмөр-Очирын Тулга (Хүч)

  • 70 кг: Батчулууны Батмагнай (Алдар)

  • 74 кг: Энхбаярын Бямбадорж (Алдар)

  • 79 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)

  • 86кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС)

  • 92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)

  • 97 кг: Өлзийсайханы Батзул (Аврагч)

  • 125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)

  • Эмэгтэйчүүдийн 50 кг: Долгоржавын Отгонжаргал (Женко)

  • 55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин)

  • 57 кг: Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)

  • 59 кг: Баатаржавын Шоовдор (Аврагч)

  • 62 кг: Энхбатын Гантуяа (Хилчин)

  • 65 кг: Түвшинжаргалын Энхжин (Алдар)

  • 68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)

  • 72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар)

  • 76 кг: Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин)


Э​х сурвалж: МЧБХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 16 цаг 10 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 18 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 16 цаг 29 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 17 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 17 цаг 53 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 25 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 18 цаг 35 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top