x

УОК-оос иргэдийг гадаад улс руу аялахгүй байхыг уриаллаа

Өнгөрсөн хоногт Улаанбаатарт 810, орон нутагт 2,828 тохиолдол бүртгэгдэж, гурван иргэн нас баржээ. Ингэснээр нийт нас барсан иргэдийн тоо өнөөдрийн байдлаар 951 болоод байна. 

Өнөөдрийн Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас КОВИД-19-ийн "Mu" хэмээх шинэ мутаци хувилбарыг судалж байгаа талаар мэдээлсэн. Mu буюу B.1.621 хэмээх уг хувилбарыг ДЭМБ-ын ажиглалтын жагсаалтад наймдугаар сарын 30-нд оруулсан. Өнөөдрийн байдлаар дэлхийн 43 улсад бүртгэгдсэн байна.

Манай улсад гэр бүлийн дунд халдварын тохиолдол маш өндөр байна. Улсын хэмжээнд дельта хувилбарын халдварлах чадвар нэмэгдсэн үүнтэй холбоотойгоор иргэд шинж тэмдэггүйгээр өвчилж байна. Мөн коронавируст халдварын хүнд хэлбэрт хэрэглэх Ремдесивир эмийн тарилгын тарилгыг 100 мянган тунг өчигдөр хүлээн авсан. Оношлуурын нөөцийг хангасан.

Бидний хувьд хичээл сургуулийг тасалдуулахгүй үргэлжлүүлэх бодлого баримталж байна. Вакцины хоёрдугаар тундаа хамрагдаагүй байгаа 120 мянган хүнд 2, 3 дугаар тунг Файзер вакцинаар хийж байгаа.

Турк зэрэг гадагшаа явж буй иргэдийн тунд өвчлөл их байна. Иймээс жуулчдын компаниуд болон гадагшаа аялахаар явж буй иргэдэд татгалзах зөвлөмжийг хүргүүлсэн. Цаашид хориглох байх. Аялал жуулчлалын компаниуд гэрээ хийхгүй байхыг уриалж байна. Мөн иргэдийг гадагшаа аялахгүй байхыг уриалж байна. Турк зэрэг улс орнууд руу аялсан иргэдийн дунд дельта хувилбарын өвчлөл ихээр бүртгэгдэж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 4 цаг 1 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 4 цаг 15 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 цаг 19 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 23 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 4 цаг 36 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цаг 41 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 4 цаг 44 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цаг 48 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цаг 51 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 4 цаг 56 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 5 цаг 4 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top