x

“Тамирчны манлайлал” хөтөлбөр Есдүгээр сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулагдана

Ninja Wolves сангаас жил бүр “Тамирчны манлайлал” хөтөлбөр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хөтөлбөр Есдүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Өндөр зэрэглэлийн тамирчдын спортын дараах карьер шилжилт, хувийн амьдрал, цаашдын өсөлт хөгжилтийг чиглүүлэн дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой энэхүү хөтөлбөр нь өнгөрсөн 2020 оны Арванхоёрдугаар сарын 7-10-ны өдрүүдэд анх удаа зохион байгуулагдан нийт +60 хөтөлбөрт оролцох анкет хүлээн авч, 15 оролцогчийг шалгаруулан, хөтөлбөр амжиллтай хэрэгжсэн билээ.

Тэгвэл удахгүй хоёр дахь удаагаа зохион байгуулагдах хөтөлбөрийг “Зориг сан” хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тамирчдын их спортын дараах амьдрал, карьер төлөвлөлтөд дэмжлэг үзүүлж оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа нь хөтөлбөрийн үндсэн зорилт юм.

Хөтөлбөрт Монгол улсыг төлөөлөн олон улсын тэмцээн болон тухайн спортынхоо дээд лигийн түвшинд өрсөлддөг бүх төрлийн тамирчид хамрагддаг ба тэдний спортын дараах карьер төлөвлөлт, шилжилт нь тамирчдын хувьд хамгийн төвөгтэй асуудал байсаар ирсэн. Тэгвэл энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр тамирчид спортын дараах амьдрал, карьераа төлөвлөж нийгэмд дасан зохицох шилжилтээ хэрхэн хийхээ мэдэж авах болно.

Энэ удаагийн хөтөлбөрийн шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдаж, нийт 15 оролцогч хамрагдах бөгөөд тэд дөрөв хоногийн турш Карьер төлөвлөлт, Харилцааны ур чадвар, Спортын сэтгэл зүй болон бэлтгэлжилт, цагийн менежмент гэсэн үндсэн сэдвүүдээр олон улсад бэлтгэгдсэн мэргэжлийн багш, дасгалжуулагч нарын сургалтад суух юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 16 цаг 9 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 17 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 16 цаг 28 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 17 цаг 38 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 17 цаг 52 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 24 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 18 цаг 34 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top