x

ТОКИО 2020: Паралимпын наадам өнөөдөр эхэлнэ

Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Токиогийн Паралимпын наадам хэдхэн цагийн дараа эхлэх гэж байна. Тусгай хэрэгцээт тамирчдын хурд хүчээ сорьдог дэлхийн хамгийн том наадам Наймдугаар сарын 24-нөөс Есдүгээр сарын 5-ны хооронд үргэлжлэх юм.

Японы нийслэл Токио хот нь Паралимпын наадмыг хоёр дахь удаагаа зохион байгуулсан анхны хот болж байна. Өмнөх наадмыг 1964 онд зохион байгуулж байсан юм. Энэ удаагийн наадмын хувьд, коронавирусийн халдварын улмаас хэний ч төсөөлж байгаагүй нөхцөлд зохион байгуулагдана. Тухайлбал, танхимын үзэгчдийг спортын байгууламжуудад нэвтрэхийг хориглох гэх мэт аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.

Манай улсаас 11 тамирчин оролцохоор эрхээ авсан бөгөөд түүхэндээ хамгийн олон спортын төрөлд хамгийн олон тамирчнаа оруулсан паралимп гэдгээрээ онцлог бөгөөд гурван медаль горилж байгаа талаар БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц хэлсэн юм.

Паралимпын наадамд 160 орчим орны 4400 орчим тамирчин оролцож, Токио болон тус хотын ойролцоох гурван мужид болох тэмцээнүүдэд өөрсдийн хурд хүчээ сорих юм.

Эдгээр мужид бүгдэд нь онцгой байдлын дэглэм тогтоогоод байгаагийн зэрэгцээ өдөрт илрэх халдварын шинэ тохиолдлын тоо урьд бүртгэгдэж байгаагүй хамгийн өндөр үзүүлэлтэд хүрээд байгаа аж.

Хэдийгээр 17 өдөр үргэлжилсэн Токиогийн Олимпын үеэр тамирчид, төлөөлөгчдийн дунд халдварын томоохон голомт үүсээгүй ч Паралимпын зарим тамирчны хувьд эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалан илүү ноцтой шинж тэмдгүүд илрэх эрсдэл өндөр байх магадлалтай байна.

Токиод өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо 5000 давах болсон нь долоодугаар сарын 23-нд Олимпын наадам эхлэхээс өмнөх үеийнхээс гурав дахин нэмэгдээд байгаа юм. Токио хотын захирагч Койкэ Юрико өнгөрсөн долоо хоногт нөхцөл байдал “гамшгийн түвшинд” хүрээд байгааг хэлж байв.

Токиогийн Паралимп хүмүүсийн өөр хоорондоо ялгаатай байдлыг тодотгон харуулах олон талт нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулна гэдэгт зохион байгуулагчид найдаж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 16 цаг 10 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 18 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 16 цаг 29 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 17 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 17 цаг 53 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 25 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 18 цаг 35 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top