x

Л.Энхсайхан: Зарим хүнд эдгэрсэн ч жил хүртэл хугацаагаар ковидын шинж тэмдэг илэрч байна

ЭМЯ-наас баасан гариг бүр хийдэг ээлжит мэдээллээ хүргэлээ. 

Энэ үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр "Зарим хүнд Ковидоор өвчлөөд эдгэрсний дараа 4-7 сар, заримд нь нэг жил хүртэлх хугацаагаар шинж тэмдэг илэрч байгаа. Хамгийн түгээмэл илэрч буй шинж тэмдэг нь ядарч сульдах бөгөөд толгой өвдөх, үс унах, анхаарал сулрах, ялимгүй зовлонт байдал үүсэх, нойргүйдэх гэх мэт олон төрлийн шинж тэмдэг илэрч байна. Нийтдээ 50 гаруй төрлийн шинж тэмдэг илэрч байгаа юм. Тиймээс аль болох халдварт өртөхгүй байхыг зөвлөж байна. 

Халдвар авч байгаа хавьтлын судалгааг хийгээд үзэхэд танихгүй хүнээс гэхээсээ илүүтэй, хамт ажилладаг хүмүүс, гэр бүлийнхэн, төрөл төрөгсдөөсөө халдвар авах тохиолдол их байгаа. Найр наадам хийхгүй, очихгүй байх нь халдвараас сэргийлэхэд чухал үр дүнтэй юм. Мөн олон хүн цугласан газарт очихгүй байх, агаар сэлгэлт сайн хийхийг зөвлөж байна. 

Гурав болон зургаадугаар сард гарсан халдварын давлагааны үед бүх шатны эрүүл мэндийн байгууллага, тэдгээрийн ажилтнууд коронавиурст халдварын эсрэг ажиллаж байсан. Гэсэн ч ачааллаас давсан хоцрогдол гэдэг зүйл үүсэж байсан. Үүнийг үүсгэхгүйн тулд иргэн бүрийн хариуцлага чухал байна" гэлээ.

Мөн "Орон нутагт гарч байгаа халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь олон тооны найр, наадмаас үүдэлтэй байгаа бөгөөд иргэд амны хаалт зүүхгүй байгаа нь нөлөөж байна" хэмээн анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 3 цаг 57 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 4 цаг 11 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 цаг 15 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 18 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 4 цаг 32 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цаг 37 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 4 цаг 40 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цаг 44 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цаг 46 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 4 цаг 52 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 4 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top