x

Монголын Олимпын хороо тамирчдын терапист эмчийг орхиод явжээ

Манай улсаас олимпын жүдо бөхийн төрөлд 12 тамирчин хүчээ сорьсон. Тэмцээний үед тамирчдын бэртэл гэмтэл, нөхөн сэргээлтийг хариуцсан эмч, терапист маш чухал хэрэгтэй байдаг. Тэгвэл тамирчдыг гэмтэл, бэртлээс сэргийлж, аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангаж ажилладаг терапист эмчийг манай улс олимпод авч яваагүй байна.

Хэдийгээр тамирчид, багш дасгалжуулагчид багтаа авч явахын тулд олимпод явах багийн нэрс өгөхдөө терапистын эмчийг багтаасан боловч Олимпын хорооноос нэрс өгөөгүй хэмээн явуулаагүй байна.

Энэ талаар Монголын жүдо бөхийн холбоотой хамтарч ажилладаг, Жүдо бөхөөр дагнасан бариа засалч, терапист багш, анагаах ухааны магистр Масашито Нишикидотой цөөн хором ярилцлаа.

-Хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй байгаа байх. Терапист гэж ямар эмчилгээ вэ?

-Терапист буюу нөхөн сэргээх эмчилгээ нь хугарал, мултрал, холбоос,  булчингийн гэмтлийг эмчилдэг. Мөн барилдааны дундуур зангирсан булчинд массаж хийдэг. Тэмцээний үед тамирчдад маш хэрэгтэй эмчилгээ юм.  

-Монголын жүдо бөхийн холбоотой хамтарч ажилладаг гэсэн. Хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?

-2020 оны нэгдүгээр сараас эхлэн Монголын жүдо бөхийн холбоо, Үндэсний шигшээ багт ажиллаж, Олон улсын жүдо бөхийн холбооны олимпын эрх олгох тэмцээн болон Европын цуврал тэмцээнүүдэд шигшээ багийн жүдо терапист багшаар ажиллаж байна.

-Энэ удаагийн олимпод яагаад яваагүй вэ?

-Жүдо бөхийн холбооноос олимпын хороонд эмч, терапистын нэрс явуулсан. Гэтэл тэд ийм нэрс өгөөгүй гэсэн гэнэ. Дасгалжуулагчид намайг авч явахыг маш их хичээсэн ч бүтээгүй. Би олимпод яваагүй гэдэгт бухимдаагүй. Тамирчдад амжилт гаргахад нь миний тусламж хамгийн их хэрэгтэй үед тусалж чадахгүй байгаадаа маш их харамсаж байна.

-Гадны орнуудын тамирчдын баг терапист эмчтэй байдаг уу?

-Гадны орнуудад сэргээн засах эмч багт нь заавал багтдаг. Тухайлбал энэ удаагийн олимпод Японы жүдо бөхийн шигшээ багт нэг эмч, хоёр терапист, хөл бөмбөгийн багт гэхэд хоёр эмч, 4-6 терапист байдаг.

-Монголд энэ эмчилгээний хөгжил ямар түвшинд байна гэж та харж байна вэ?

- Монголд энэ чиглэлийн эмчилгээний хөгжил сайн биш байна.  Учир нь тамирчид гэмтэхээрээ хаана үзүүлэхээ мэддэггүй. Удаан хугацаанд эмчилгээ хийлгэж чадахгүй явж байгаа хүмүүс ч олон бий. Эмч нар нь ч мэдэхгүйгээсээ болоод мэс засал хийх шаардлагагүй, бариа заслаар эмчилж болох бэртлийг хагалгаанд орж эмчлүүлэх тохиолдол байдаг. Монголд энэ салбар илүү өндөр түвшинд хөгжөөсэй гэж бодож байна.

-Цаашид ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна вэ?

-2016 онд АШУҮИС, Монгол уламжлалт олон улсын “уламжлалт засалч” гэх шинэ тэнхим нээсэн байна. Энэ тэнхим бол монгол уламжлалт болон надтай адил Япон уламжлалт анагаахыг заадаг. Ийм мэргэжлийг илүү хөгжүүлж, эмнэлэг болон спортын багт орох хэрэгтэй байна.

Тамирчдад энэ төрлийн эмч чухал байдаг гэдгийг хэд хэдэн тохиолдлоос харж болно. Тухайлбал Монголын жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар Монгол улсын жүдо бөхийн баг олимпын наадмаа өндөрлүүлсний дараа сэтгэгдлээ хуваалцах үеэрээ“Д.Сумъяа өмнөх барилдаанд мөрөө гэмтээж орхисон нь өнөөдрийн барилдаанд нөлөөллөө. 100 хувь барилдаанаа гаргаж барилдаж чадсангүй.

Манай бөхчүүдийн бэлтгэлжилт дажгүй сайхан байлаа. Залуучууд маань ч сайн байсан. Энэ завшааныг ашиглаад багийнхаа терапист Нишикидо гээд япон мэргэжилтэнд баярласнаа хэлмээр байна. Гэмтэл бэртэл эдгээх, нөхөн сэргээлтийг маш сайн хийж байсан. Харамсалтай нь, олимпод ирж чадаагүй. Нишикидо, чиний ач гавьяа энэ медалиудад их бий шүү гэж хэлье. 

Эх сурвалж: URUG.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 16 цаг 6 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 14 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 16 цаг 25 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 17 цаг 35 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 17 цаг 49 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 21 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 18 цаг 31 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top