"Токио-2020" Зуны Олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, "Лондон-2012" олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, эмэгтэйчүүдийн -62 кг жинд өрсөлдөх ОУХМ Х.Болортуяа нар өнөөдөр хүч үзнэ.
С.Батцэцэгийн хувьд хүрэл медалийн төлөө Кыргызстаны тамирчин Мээрим Жуманзарова, Азербайжаны бөх Элиз Маналова нарын хэн ялсантай нь дэвжээнд гарна. Харин Х.Болортуяа эхний тойргийн барилдаанаа хийх юм.
Х.Болортуяагийн барилдаан 10:00 цагаас, С.Батцэцэгийн барилдаан 17:15 цагаас эхэлнэ.