Япон улсын нийслэл Токио хотноо Хүн төрөлхтний их наадам дөрөв дэх хоногтоо үргэлжилж байна.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Олимпийн зарим тоглолт нэг хоногоор хойшлохоор болжээ.
Тодруулбал, Токио хотыг маргааш орон нутгийн цагаар 15.00 орчимд далайн хар шуурга дайран өнгөрөх төлөвтэй байгааг анхаарууллаа. Үүний улмаас гадаа талбайд явагддаг зарим тэмцээн уралдаан эхнээсээ хойшлоод байна.
Тухайлбал, Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн маргааш болох байсан ч нэг өдрөөр хойшилжээ. Энэ төрөлд манай тамирчин Б.Урантунгалаг өрсөлдөх юм.
Мөн сэлүүрт завины тэмцээн шуурганаас болж хойшлогдоод байна.