x

М.Уранцэцэг: Гурав дахь олимпоосоо анхны медалиа авлаа, маш их баярлалаа

"Бүдокан" ордонд эхэлсэн "Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 килограммын жинд өрсөлдөн манай тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагаллаа.

Барилдааны дараа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх медалийн салхийг хагалсан тамирчинтай утсаар ярьж, баяр хүргэжээ. Ерөнхийлөгч “Алтын дайтай хүрэл медаль хүртсэнд халуун баяр хүргэе” гэсэн байна.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа “Олимпын наадамд бэлтгэх үндэсний хороо”-ны даргын үүрэг хүлээж, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдын нийгмийн баталгааг хангах, цалин урамшууллыг шинэчлэх, үе шаттай нэмэгдүүлэх зорилт тавьж ажилласны үр дүнд сүүлийн хоёр жилийн хугацаанд тамирчдын дундаж цалингийн хэмжээг 75 хувиар нэмэгдүүлсэн юм.

Түүнчлэн Үндэсний шигшээ багийн төсвийг үе шаттай өсгөж, олимпод бэлтгэж буй тамирчдын гадаад, дотоодын бэлтгэл сургуулилтын төсөв санхүү, орчин нөхцөлд тогтмол анхаарч, дэмжлэг үзүүлж байсны үр дүнд Монголын тамирчид энэ удаагийн олимпод итгэл дүүрэн оролцож байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Монголын баг тамирчдаас Токио-2020 олимпийн анхны медалийг авчирсан М.Уранцэцэг тэмцээний дараа тэнд ажиллаж буй хэвлэлийн багийнханд ярилцлага өгчээ. Тэр "Маш их баяртай байна. Медаль авахад миний баг, хамт олон маш их тусалсан. Гурав дахь олимпдоо оролцож анхны медалиа авлаа. Аав ээждээ, хамаатан садан, Хүч спорт хороо, тусалж дэмждэг бүх хүмүүстээ талархлаа илэрхийлж байна. Энэ медалийг авахын төлөө 16 жил хичээллэсэн. Маш их баяртай байна, Баярлалаа" гэсэн байна. 

Энэ жил 31 нас хүрсэн гавьяат тамирчин М.Уранцэцэг ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальтай. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 16 цаг 7 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 15 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 16 цаг 26 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 17 цаг 36 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 17 цаг 50 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 22 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 18 цаг 32 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top