x

ТОКИО 2020 | 11 мянга гаруй тамирчин 339 багц медалийн төлөө өрсөлдөнө

Зуны XXXII олимпийн наадам өнөөдөр Токио хотноо албан ёсоор нээлтээ хийнэ. Энэ удаагийн наадамд 206 орны 11,324 тамирчин спортын 33 төрөлд 339 багц медалийн төлөө өрсөлдөх болно.

“Токио-2020” асар их саад бэрхшээлийг туулан гарч буй олимп гэдгээрээ түүхэнд бичигдэх нь гарцаагүй. Коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, сүүлдээ зохиогдох эсэх нь ч эргэлзээтэй байсан үе бий. Гэхдээ Япон Улсын Засгийн газар, Зохион байгуулах хороо, ОУОХ-ны хүчин чармайлтын үр дүнд цар тахлын аюулыг сөрөн зогсож, олимпоо таслалгүй авч үлдэж чадлаа.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын хэлсэнчлэн Токиогийн олимп дэлхий нийтэд цар тахлыг ялан дийлэх итгэл найдвар, урам зориг хайрлах нь гарцаагүй.

Монголчууд энэ олимпод спортын 10 төрөлд өрсөлдөхөөр болсон, багийн спортын төрлөөр түүхэндээ анх удаа эрхээ авсан, хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа долоо дахь олимпдоо цэц сорино, зарим тамирчин коронавирусийн улмаас эрх авах боломжоо алдсан ч түүхэн дэх хамгийн том багтай олимпийн тоонд багтсан гээд Монголын багтай холбоотой дээд амжилтууд олон бүртгэгдлээ.

Одоо тамирчид маань Токиогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, сүлд дууллаа эгшиглүүлэхийг Монголын ард түмэн хүсэн ерөөж, дээлийн захыг нь мушгин сууна. Олон олон медальтнууд, олон олон баатрууд энэ олимпоос төрөн гарах болтугай.

Та бүхэнд олимптой өдрийн мэнд хүргэе!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 16 цаг 9 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 17 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 16 цаг 28 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 17 цаг 38 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 17 цаг 52 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 24 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 18 цаг 34 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top