x

Олимпод анх удаагаа орж буй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг маргааш тоглоно

Монгол Улсаа төлөөлөн олимпод анх удаагаа орж буй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг маргааш тоглоно. Дэлхийн шилдэг долоон багийн эсрэг хийх тоглолтын талаар товчхон мэдээлэл, таамаг хүргэе.

Монголын шигшээ баг түүхэнд анхных гэж тэмдэглэгдэх тоглолтоо 2018 оны дэлхийн аварга Италийн шигшээ багийн эсрэг хийх юм.

Италийн багт дэлхийн аваргын “Үнэ цэнэтэй тоглогч” Раелин Ди Али болон Чиара Сонсолини, Марцелла Филиппи, Жулиа Рулли гэсэн дөрвөн тоглогч багтжээ.

Дэлхийн аварга болсон бүрэлдэхүүний гурван тоглогч дээр 5х5 шигшээ багийн тоглогч Чиара Сонсолини нэмэгдсэн юм.

Хоёр баг өмнө нь 2019 онд Турины эмэгтэйчүүдийн мэргэжлийн гранпри тэмцээнд учраа тааран тоглоход 13:12 харьцаатай эцсийн мөчид Италийн баг хожиж байсан. 

Нурууны өндрийн харьцуулалт дээр манай баг бага зэрэг намхан бөгөөд Италийн багийн Раелин Ди Алигаас бусад гурван тоглогч 182 см-с дээш өндөртэй бол манай багийн хамгийн өндөр тоглогч Б.Солонго 182 см өндөртэй.

Италийн багийн Чиара Сонсолини, Марцелла Филиппи, Жулиа Рулли нар манай багийн эсрэг нурууны давуу талаа ашиглан будагтай талбайд илүү тоглолт үзүүлэх боломжтойгоос гадна бүгд шидэлт сайн гүйцэтгэдэг, хурдны хувьд ч муугүй тоглогчид.

Харин Раелин Ди Али бол ямар ч тоглогчийг эсрэг хөнгөхөн тоглочих авьяастай нэгэн. Түүний довтолгоог зогсооно гэдэг маш хэцүү даалгавар. Хурдтай, бөмбөг эзэмшилт, шидэлт сайтайгаас гадна том тулаанд гангарч чаддаг сэтгэл зүй өндөртэй тоглогч.

Монголын багийн хувьд удаан хугацааны турш бэлтгэлээ системтэйгээр маш сайн хангасан. Манай дөрвөн тоглогч довтолгоо боломжийн, хамгаалалтад жигдхэн тоглоно. Манай багийн давуу тал бол хувилбартай тоглолт бөгөөд гүйцэтгэлээ чамбай дуусгах нь хамгийн чухал.

Бас нэг давуу тал бол эсрэг багийн өндөр тоглогчдыг зайнд гаргаад Раелин Ди Али дээр (163 өндөртэй) өндөр намын зөрүү үүсгэж, будагтай талбайд өндөрүүдийнх нь эсрэг хурдаар илүүрхэн хөл дээр нь ажиллан тоглох боломж бий.

Мэдээж хожих боломжийн хувьд дэлхийн аварга Италийн шигшээ багийн магадлал өндөр. Гэхдээ дасгалжуулагчийн тактик, ур ухаан, тоглогчийн талбайд гаргах шийдвэр, тоглолт ямар байхаас бүх зүйл хамаарна.

3х3 сагсан бөмбөгийн тайлбарлагч Б.Алтангэрэл

Эх сурвалж: МҮОХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 16 цаг 8 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 16 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 16 цаг 27 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 17 цаг 37 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 17 цаг 51 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 23 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 18 цаг 33 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top