x

“Токио-2020” олимпын наадмын нээлт өнөөдөр 19 цагт эхэлнэ

Зуны 32 дахь олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 19.00 цагт эхэлнэ.

Дэлхийн өнцөг булан бүрт суугаа сая сая хүн цэнхэр дэлгэцийнхээ өмнө "Токио-2020"-ийн нээлтийг хүлээн сууна. Олимпын наадмын нээлт гэдэг бол зохион байгуулагч орон өөрсдийнхөө түүх соёлыг дэлхийн дахинд сурталчлах, баг тамирчдаараа гангарах, улс үндэстнүүдийн төлөөллийг нэгэн дээвэр дор цуглуулах гайхалтай боломж байдаг билээ.

Өнгөрөгч 2008 оны Бээжингийн олимпийн наадмын нээлтийг Хятадын алдарт кино найруулагч Чжан Имоу найруулж, дөрвөн цагийн үзүүлбэрт, 15 мянган уран бүтээлч оролцож, 100 сая ам.доллараар бүтэж байсан түүхтэй. Үүний дараа 2012 онд Академийн шагналт найруулагч Данни Бойл Лондонгийн олимпыг найруулж, Дэвид Бекхем, Английн алдарт хоёр давхар улаан автобусыг бүтээлдээ тусгаснаас гадна Хатан хаан II Элизабет хүртэл Жэймс Бондтой хамт нисдэг тэрэгнээс үсэрч байв. Тэгвэл 2016 оны олимпийн наадам харьцангуй Бразил улсын ёс, зан заншлыг харуулж, уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгаалал чиглэлээр нээлтээ хийсэн.

Харин одоо Токио дэлхийн дахинд шоугаа толилуулах цаг ирлээ. Өмнөх шиг цэнгэлдэх дүүрэн үзэгч байхгүй учир тамирчид хоосон талбайд жагсч, уран бүтээлчид хоосон газар тоглолтоо хийнэ.

"Токио-2020" зохион байгуулах хорооны ёслолын ажиллагааны гүйцэтгэх продюсер Такаюки Хиоки ярихдаа “Олимпийн наадам хойшилсон учир бид нээлтийн үйл ажиллагаагаа хялбарчлах болсон нь хамгийн хэцүү хэсэг нь байлаа. Бид ч үзэгчдэд хүргэх гэсэн санаагаа эрс шинэчлэх шаардлагатай болсон. Бараг таван жил төлөвлөсөн зүйлээ дахин шинэчлэх хэрэгтэй болсон л доо. Энэ л хамгийн том сорилт байлаа” гэжээ.

Цар тахлын улмаас Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд зөвхөн сонгогдсон албан тушаалтнууд, эрхмүүд оролцох юм.

Зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Хидэмаса Накамүрагийн хэлснээр 950 гаруй тусгай зочид өнөөдрийн үйл ажиллагаанд оролцох аж. Тэдний 800 нь гадны зочид бол 150 нь Япончууд байх гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ удаагийн олимпын нээлтэд Японы уран бүтээлчид болох Сэйгэн Токүзава, Марихико Хара, Маяасүки Кагэй болон комедигийн хослол Хиро-Пон нар оролцох ажээ.

Японы эзэн хаан Нарүхито гэр бүлээ төлөөлөн ганцаараа олимпын нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм байна. 

Монгол Улсаас энэ долоо хоногт 72 хүний бүрэлдэхүүнтэй хоёрдугаар ээлжийн баг тамирчид Токиог зорьсон. Үүний 33 нь тамирчид болон дасгалжуулагчид байсан юм. Харин нэгдүгээр ээлжинд бокс болон 3х3 сагсан бөмбөгийн тамирчид явсан билээ.

Наадмын нээлтэд Монголын тугыг жүдоч, МУГТ Ө.Дүүрэнбаяр болон 3х3 сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан нар барина.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 16 цаг 6 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 13 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 16 цаг 24 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 17 цаг 34 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 17 цаг 48 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 20 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 18 цаг 30 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top