x

“Спутник V”-ийг хүүхдүүдэд хийхээр судалж эхэллээ

Москва хотын нэг эмнэлэгт  COVID-19-өөс “Спутник V” урьдчилан сэргийлэх тариаг өсвөр насны хүүхдүүдэд хийж болох талаар судалгааг эхэлсэн гэж  нийгмийн асуудал хариуцсан, хотын захиргааны дэд ерөнхийлөгч Анастасия Ракова мэдээлжээ. Тэрээр “Гамалея төвтэй хамтарч  12-17 насны хүүхдүүдэд  энэ урьдчилан сэргийлэх тариаг хийж болох талаар эмнэлзүйн судалгааг эхэлсэн. Мөн заавал өгөх ёстой PCR шинжилгээг багтаасан эхний сайн дурынхны эмнэлгийн үзлэгийг эхэлсэн” гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Түүнээс гадна судалгаанд оролцогчид 18-аас дээш насны хүмүүст хэрэглэх тусгай зөвшөөрөлтэй урьдчилан сэргийлэх тариаг хийлгэнэ.Гэхдээ бага тунтай байх юм байна.  Энэ  жилийн турш үргэлжлэх судалгаа, туршилтыг  Москва хотын хүүхдийн хоёр эмнэлэгт  хийх аж.  Тэрээр “Эхний болон хоёр дахь бүрэлдэхүүн хэсгийг өгөх эхний гурав хоногт  туршилтанд хамрагдсан  хүүхдүүдийг  нэг өрөөнд тусгаарлана.  Мөн урьдчилан сэргийлэх тариа хийхээс өмнө дахин үзлэгт оруулахаас гадна хяналтандаа байлгана. Дараа нь тэд сорил өгөхийн тулд эмнэлэг руу олон удаа очих хэрэгтэй.  Түүнээс гадна гар утасны апплейкшнээр, эмч нартай утсаар яриулах замаар  тэдний эрүүл мэндийг ажиглана” гэв. Гэхдээ судалгаанд өмнө нь цар тахлын халдвар авч байгаагүй. Урьдчилан сэргийлэх тариа тариулахыг нь хориглосон, сөрөг нөлөөтэй хүүхдүүдийг оруулахгүй. Мөн хүүхдийн олон поликлиникт  есдүгээр сар хүртэл  үргэлжлэх 250 сайн дурынхан оролцох судалгааны III шатыг хийх юм байна. Анастасия Ракова “ Судалгаа туршилтын үр дүнгээс хамаарч шинэ төрлийн цар тахалтай тэмцэх урьдчилан сэргийлэх тарианы хөтөлбөрт өсвөр насны хүүхдүүдийг оролцуулж болох талаар шийдвэрээ гаргана” гэж ярьжээ.
  
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 4 цаг 28 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 4 цаг 42 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 цаг 46 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 49 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 5 цаг 3 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 5 цаг 8 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 5 цаг 10 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цаг 17 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 5 цаг 23 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 5 цаг 30 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top