x

Pfizer вакцин коронавирусийн Дельта хувилбараас муу хамгаалдгийг Израйлийн засгийн газар мэдээлжээ

Сүүлд явуулсан судалгаагаар Pfizer/BioNTech компанийн бүтээсэн вакцин нь коронавирусийн Дельта хувилбараас муу хамгаалдгийг тогтоосноо Израйлийн засгийн газар өчигдөр зарлажээ.

 

Тодруулбал Дельта хувилбараас 64 хувийн үр дүнтэй хамгаалж буйг тогтоосон байна.

Өнгөрсөн тавдугаар сард коронавирусийн Альфа хувилбар Израйльд давамгайлж байх үед Pfizer вакцины хамгаалах чадвар 95.3 хувьтай байсан юм.

Израйлийн засгийн газар судалгааны үр дүнгийн талаар товч мэдээлсэн бол Хебрью Их сургуулийн эрдэмтдийн баг хийсэн судалгааныхаа дэлгэрэнгүй үр дүнг удахгүй нийтэд танилцуулахаар болжээ.

Израйль улс 12-оос дээш насны бүх иргэдээ Pfizer вакцинаар дархлаажуулж, коронавирусийн тархалтыг амжилттай хязгаарлаад байгаа. Сүүлийн байдлаар тус улсын хүн амын 60 гаруй хувь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна.

Коронавирусийн Дельта хувилбар нь энэ оны эхээр Энэтхэг улсад анх илэрч, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага B.1.617.2 нэрээр бүртгэж авсан юм.

Pfizer компани Израйлийн судлаачдын гаргасан дүгнэлтэд одоогоор тайлбар өгөх боломжгүй байгаагаа мэдэгдсэн байна. Техасын Их Сургуулийн эрдэмтэдтэй хамтран явуулсан сүүлийн судалгаагаар вакцин нь Дельта болон бусад бүх хувилбараас өндөр үр дүнтэй хамгаалдгийг тогтоогоод байгаагаа тус компани мэдэгджээ.

Коронавирусийн Дельта хувилбар дэлхийн олон оронд тархаж эхэлсэн нь эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Уг хувилбараас одоо дархлаажуулалтад ашиглагдаж буй вакцинууд хэр найдвартай хамгаалдгийг эцэслэн тогтоогоогүй байгаа юм.

Саяхан Английн Нийтийн Эрүүл Мэндийн газраас гаргасан тайланд Дельта хувилбарын хүндрэлээс Pfizer вакцин  96 хувь, AstraZeneca вакцин 92 хувийн үр дүнтэй хамгаалдаг тухай мэдээлж байв.

Шотландын судлаачид өнгөрсөн сард The Lancet сэтгүүлд нийтлүүлсэн тайландаа Pfizer вакцин Дельта хувилбараас 79 хувийн , Альфа хувилбараас 92 хувийн үр дүнтэй хамгаалдгийг зарлаж байжээ.

 

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 4 цаг 26 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 4 цаг 40 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 цаг 44 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 47 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 5 цаг 1 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 5 цаг 6 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 5 цаг 9 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цаг 13 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цаг 15 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 5 цаг 21 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 5 цаг 28 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top