x

“Дэлхийн спортын сэтгүүлчдийн өдөр” тохиож байна

Жил бүрийн Долдугаар дугаар сарын 2-нд “Дэлхийн спортын сэтгүүлчдийн өдөр”-ийг тэмдэглэдэг бөгөөд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоог анх /AIPS/ 1924 онд байгуулж байжээ.

"Парис-1924" зуны олимпын үеэр зургаан сэтгүүлч хуралдаж, AIPS буюу Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоог үүcгэн байгуулах санаачилга гаргажээ. Улмаар маргааш нь буюу 1924 оны долдугаар сарын 2-нд 20 гаруй орны сэтгүүлч цуглан, AIPS-ийг байгуулсан түүхтэй. Боксын ринг дээр хуралдсан энэхүү түүхт үйл явдал хожим нь дэлхийн 170 гаруй орныг нэгтгэсэн AIPS хэмээх том байгууллагын эхлэлийг тавьсан аж.

Монгол Улсын хувьд, 1990 онд спортын сэтгүүлч С.Түвдэнням, Ж.Отгонцагаан тэргүүтэй биеийн тамир спортоор дагнан бичдэг сэтгүүлчид санаачлан Монголын спортын сэтгүүлчдийн холбоог байгуулсан түүхтэй.

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо нь 1990 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр тус ТББ-д 100 хол давсан спортын сэтгүүлч нэгдээд байгаа билээ. МССХ-ны анхны ерөнхийлөгчөөр “Спортын мэдээ” сонины ахлах редактор, эрхлэгч С.Түвдэнням, харин хоёр дахь ерөнхийлөгчөөр МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан ажиллаж байв.

МССХ нь 1990-ээд оны эхээр МССХ нь Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо болон Азийн спортын сэтгүүлчдийн холбоонд гишүүнээр элссэн байна. Өдгөө 100 гаруй гишүүдийг эгнээндээ нэгтгэжээ.

Монгол Улсад биеийн тамир, спорт хөгжөөд 90 гаруй жил өнгөрсөн хугацаанд олимп, дэлхий, тивийн аварга, алт, мөнгө, хүрэл медальт олон арван тамирчид төрөн гарч эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг мандуулж, Монгол Улсын нэрийг дэлхий нийтэд сурталчилан таниулж байгаа юм. Тэдний алдар цууг ард олондоо хүргэх ариун үүргийг үе үеийн спортын сэтгүүлчид хүргэж, таниулж ирсэн түүхтэй. Мөн биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд спортын сэтгүүлчдийн оролцоо чухал үүрэгтэй.

ОУССХ /AIPS/-ны гишүүний үнэмлэх нь олимп, ДАШТ, тивийн АШТ-ээс эхлээд олон улсын тэмцээн уралдааныг хилийн чанадад сурвалжлан монголчууддаа дамжуулан хүргэхэд тодорхой хөнгөлөлт эдлүүлдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чухал баримт бичиг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 17 цаг 6 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 17 цаг 13 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 17 цаг 24 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 18 цаг 34 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 18 цаг 48 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 19 цаг 20 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 19 цаг 30 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top