x

Өнөөдөр Олимпын баярын өдөр тохиож байна

Орчлонгийн баяр - Олимпын өдөр

Одоогоос 127 жилийн тэртээ буюу 1894 оны VI сарын 23-ны билэгт сайн өдөр Францын соён гэгээрүүлэгч, Барон хэргэмт Пьер-де-Кубертен нь цэл залуу гучин нэгэн настайдаа Парис хотноо эртний Грекийн олимпын наадмыг сэргээн, таван тивийн улс үндэстнийг спортоор нөхөрлүүлэн, энх тайван, хамтын ажиллагааны үйлсийг хөгжүүлэх сод санаагаа хэрэгжүүлэн, Олон улсын олимпын хороог байгуулсан түүхтэй.

Энэхүү өдрийг хүмүүн төрөлхтөн нандигнан хүндэтгэж, 1948 оноос эхлэн, олон улсын олимпын өдөр хэмээн дэлхий дахинаа өргөн  тэмдэглэдэг болсон билээ. Тухайн үед ОУОХ-г тэргүүлж, байсан Шведийн иргэн Зигфрид Эдстрём олимпын өдөр хэмээх  шинэ баярыг санаачлан, үүнийг дэмжсэн Португали, Грек, Австри, Канад, Швейцар, Их Британи, Уругвай, Венесуэл, Бельгийн спортлог залууст баярын мэндчилгээ албан ёсоор дэвшүүлж энэ тэмдэглэлт үйл явдал дэлхийд хүчтэй давлагаалж эхэлсэн юм.

Олимпын өдөр нь нийгмийн хөгжилтэйгээ уялдан, шинэ утга агуулгаар улам бүр баяжин, 1987 оноос олон нийтийг хамарсан гүйлт зохион байгуулдаг уламжлалыг тогтоосон. Түүнчлэн орчин үеийн олимпын хөдөлгөөний эцэг, суут эрдэмтэн П.Кубертэн өөрөө олимпын өдрийг үзээгүй таалал төгссөн ч түүний зүрхийг эртний олимпын өлгий Олимпия ууланд хадгалан мөнхжүүлж, гүн хүндэтгэл үзүүлжээ.

Францын их бичгийн хүн Пьер-де-Кубертен нь 1500 жил “унтсан” эртний олимпыг зоригтой сэрээж, дэлхий нийтийн хамгийн дээд цэнгэл наадмыг бидэнд бэлэглэсэн ачтан мөнөөсөө мөн. Эртний Эллада гүрний Пелопонесийн хойгт орших Олимпия уулын энгэрт манай эриний өмнөх 776 онд анхны олимп зохиогдсон түүхийн он тооллын эхтэй. Энэхүү наадам нь 5-6 сар  үргэлжилж, Грекийн олон омог аймгийн эрэлхэг дайчин эрс өрсөлдөж, Зевс бурхандаа мөргөн, энэ үеэр элдэв дайн байлдаанаа нам зогсоон, олимпын эвлэрлийг хатуу чанд даган мөрддөг байсан нь сайшаалтай.

Гэтэл 12 зууны турш 4 жил тутам нижигнэдэг байсан олимпын  наадмыг Грек орныг эзлэн  түрэмгийлсэн Римийн эзэнт гүрний  хаан Теодосиус гэгч манай эриний 393 онд харгис зарлигаараа тас хааж, хар  хуудас нээсэн нь гуниг гутамшиг дагуулсан. Гэвч ган сэлмээр дийлээгүйг, хулсан бийрээр бүтээдэг эрдэмтдийн ачаар ОУОХ шинээр байгуулагдан, 1896 онд орчин цагийн олимпын наадам эх өлгий Грек нутагтаа эргэн ирсэн гэрэлт өдрийн мартахын аргагүй.

ОУОХ нь дэлхий дахины олимпын хөдөлгөөнийг удирдах үүргээ нэр төртэй биелүүлж, олон бэрхшээлийг даван туулсан. Есөн ерөнхийлөгчийн нүүрийг үзэж, 206 орныг эгнээндээ нэгтгэн, өвөл, зуны олимпын наадмыг баздаг ОУОХ дэлхийн I, II  дайны үед 3 удаагийн олимпоо цуцалж, тэр бүү хэл цар тахлын хар гайгаар энх цагт "Токио-2020" наадмыг түүхэндээ анх удаа хойшлуулсан ч спорт-олимпизмын тугаа өндөр мандуулсаар.

МҮОХ-ны хувьд анх 1987 оноос дэлхий дахинаа олимпын өдрийн нэрэмжит гүйлтийг зохион байгуулах үйлст идэвхийлэн оролцож эхэлснээс хойш жил бүр олон нийтийг хамарсан гүйлтийг өрнүүлж, найман настай балчраас наян настай буурал, энгийн тамирчнаас эгэлгүй аваргууд хүртэл оролцсон намтартай. Зөвхөн Улаанбаатар хот төдийгүй, хөдөө орон нутагт гучин дөрвөн жил тасралтгүй зохиосон олимпын өдрийн олон төрөлт арга хэмжээнд нийт 50000 хүн хамрагдаж, таван цагирагтай футболкоор гангарсан, таатай мишээл нүүрэндээ тодруулсан, олимпизмоор цээж дүүрэн амьсгалсан олон түмнээ харахад сэтгэл өөрийн эрхгүй баяр хөөрөөр дүүрнэ.

ОУОХ ч “Olympic Day” онцлог баяртаа онцгой ач холбогдол өгч, ерөнхийлөгч, олимпын аварга Томас Бах баярын мэндчилгээ дэвшүүлэн, эрүүл энх хөдөлмөрлөж, эрч хүчтэй зүтгэж, идэвх зүтгэлээр жигүүрлэхийг уриалан, олимпын өдрөө баяр хөөртэйгээр спортоор хичээллэн тэмдэглэхийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөлөө.

Яг нэг сарын дараа буюу VII сарын 23-нд Токио хотноо зуны XXXII олимпын наадам бүтэн нэг жил хойшилсны дараа ёслол төгөлдөр нээгдэх мөчийг хүн төрөлхтөн, түүний дотор спортод зүрх сэтгэлээсээ хайртай Монголын ард түмэн тэсэн ядан хүлээж байна. "Токио-1964" олимпоос гараагаа эхэлсэн Монголын баг тамирчид 13 наадамд оролцож, чөлөөт бөх, жүдо, бокс, буудлагын төрлөөр 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн амжилтын эзэд бөгөөд энэ удаагийн олимпод оролцох эрхээ өвөртөлсөн арван спортын 42 тамирчин олимпын өндөрлөг өөд тэмүүлэх зориг эрмэлзлээр дүүрэн оргилж байна.

Дэлхийн 206 Үндэсний олимпын хороотой хамтдаа тэмдэглэх олимпын баяр монгол хүн бүхэнд илч гэрлээ түгээж, агуу олимпизм айл бүхэнд зочлон, манай гаригийн спортын хамгийн  том баяр цэнгэлийн манлай-олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох нэр хүндтэй агаад хариуцлагатай үүрэг хүлээсэн "Team Mongolia" бүх гишүүнд хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй амжилтын дээдийг хүсэн, дэнж сайхан нутагтаа дээлийн захыг нь мушгин хүлээнэм.

Олимпын баярыг хамтдаа тэмдэглэж буй Монголын олимпын их гэр бүлийн бүх гишүүд, түнш, хамтран ажиллагсад, дэмжигчиддээ алтан медаль шиг мөнхөд гялалзаж, олимпизмоор цээж дүүрэн амьсгалж, аз жаргал, амжилт ололтоор бялхахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 33 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 2 цаг 6 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 2 цаг 35 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 2 цаг 40 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 2 цаг 43 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 2 цаг 47 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 3 цаг 52 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 4 цаг 1 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 4 цаг 23 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 4 цаг 54 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 5 цаг 16 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 5 цаг 22 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 5 цаг 37 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 5 цаг 48 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 5 цаг 55 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 6 цаг 1 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 6 цаг 6 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 6 цаг 12 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 6 цаг 15 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 6 цаг 19 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top