x

Олимпын өдрийн шилдэг зураачид тодорчээ

Монголын үндэсний олимпын хорооноос Олон улсын олимпын өдрийг угтан ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд зарласан гар зургийн уралдааны дүн гарчээ.

“Спорт-Олимпын алдартнууд ба “Токио-2020”, “Бээжин-2022” олимпын наадам” сэдэвт энэхүү уралдаанд 100 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлснээс хамгийн балчир нь зургаан настай Ч.Уянгахур байв.

Ингээд дүн гарахад Баянзүрх дүүргийн Сингапур сургуулийн 4а ангийн сурагч Э.Хүслэн тэргүүн байр эзлэв. “Манай дэлхийн спортын гайхамшиг “Токио-2020” олимп, олимпын түүхээс” нэртэй түүний бүтээл олимпын наадмын гол спортын төрлийг уран нарийн дүрсэлсэн нь онцлог байв.

Дэд байрт Налайх дүүрэг дэх “Эрдмийн оргил” сургуулийн 3а ангийн сурагч Э.Ану-Үжингийн “Чөлөөт бөхийн олимпын аварга Монголоос төрлөө” бүтээл шалгарлаа.

Гуравдугаар байрт 105 дугаар сургуулийн 3ё ангийн сурагч Б.Анаржингийн “Токио-2020” нэртэй зураг шалгарав. Тэрбээр зурагтаа Токиогийн олимпод оролцож буй Монголын бүх тамирчин төрөл тус бүртээ ялалт байгуулж, улсынхаа далбааг мандуулж буйг дүрсэлжээ.

Түүнчлэн Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч Ч.Цэцүгэний зурсан “Уранцэцэг эгчийн ялалт” болон Баянзүрх дүүргийн 84 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Т.Хатанзаяагийн бүтээл шагналт байр эзэллээ.

Гар зургийн уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдийн шагналыг Олон улсын олимпын өдрөөр буюу маргааш МҮОХ-ны төв байранд олимпын аварга Э.Бадар-Ууган гардуулж өгөх юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 17 цаг 8 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 17 цаг 16 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 17 цаг 27 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 18 цаг 37 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 18 цаг 51 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 19 цаг 23 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 19 цаг 33 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top