x

Улаанбаатарын төвлөрсөн дулаан хангамжийн системийн ачаалал хүчин чадлаасаа 50 хувиар хэтэрчээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр цахимаар болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. 

ДЭНЖИЙН МЯНГА ДЭД ТӨВД 13, СЭЛБЭ ДЭД ТӨВД 14 ДУЛААН ДАМЖУУЛАХ ТӨВ БАЙГУУЛНА

Хурлын эхэнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Дэнжийн мянга, Сэлбэ дэд төвийн дулааны эх үүсвэрийг төвлөрсөн дулаан хангамжид холбох, хослон ажиллуулах тухай” тооцоо, судалгааг танилцууллаа. Төвлөрсөн дулаан хангамжийн гол магистраль шугам сүлжээний 24 хувь буюу 91.2 км урт шугам 30 жилээс дээш насжилттай, ашиглалтын хугацаа дуусжээ. 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн ачаалал эх үүсвэрийн хүчин чадлаас даруй 50 гаруй хувиар хэтрээд байна. Дэнжийн мянга дэд төвийн нутаг дэвсгэрийг 16 хэсэгт хуваан, нарийвчлан гаргаж, дулаан дамжуулах 13 төвтэй байхаар төлөвлөсөн.

Тус дэд төвд өндөр хүчин чадлын дулаан хуваарилах төв болон оргил ачааллын үед ажиллах дулааны эх үүсвэрийг шинээр барьж, төвлөрсөн дулаан хангамжтай холбон, хослон ажиллуулах техникийн шийдлийг гаргажээ. Харин Сэлбэ дэд төвийн нутаг дэвсгэрийг 14 хэсэгт хуваан нарийвчлан төлөвлөсөн. Тус хэсэгт дулаан дамжуулах 14 төв, 9.97 км дулааны шугам угсралтын ажил хийгдэж байгаа бөгөөд барилга угсралтын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй явж буй.

НИЙСЛЭЛД 378 ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамжийн хүрээнд зохион байгуулж буй нийт худалдан авах ажиллагааны явцын талаар тайлагналаа. 2021 онд эрх шилжүүлсэн 79 захирамжаар долоон салбарын 378 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон.

Тухайлбал, боловсролын салбарт 53, эрүүл мэндийн салбарт 16, авто зам, авто замын барилга байгууламжийн салбарт 92, хот тохижилтод 178 төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 70 дугаар тогтоолын 2021 онд шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг 2021 оны долдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж, гэрээ байгуулахаар тооцож ажиллахыг үүрэгжүүлсэн. Үүний дагуу нийслэлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 71 төсөл, арга хэмжээ байна.

Гэвч товлосон хугацаандаа гэрээ байгуулж амжихгүй байх магадлалтай 35 төсөл, арга хэмжээ байгаа аж.

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гарснаас хойш үнэлгээний хороо байгуулаагүй байгууллагууд яаралтай байгуулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, эрчимжүүлэхийг үүрэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Өчигдөр 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор...
Top