x

Жирэмсэн эх болон 16-17 насны хүүхдүүд Pfizer вакцинд хамрагдах боломжтой

Эрүүл мэндийн яамнаас жирэмсэн эх болон 16-17 насны хүүхдүүд сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдах боломжтой болсон талаар мэдээллээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өнөөдрөөс эхлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил эхэллээ. Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авбал хүндрэх эрсдэл өндөр байгаа тул ийнхүү вакцинд хамруулах ажлыг эхлүүллээ.

Жирэмсэн эмэгтэй коронавирусийн эсрэг вакцинд хамрагдах хүсэлтэй бол ЭМЯ-ны хуудсанд хандаж цаг авч, вакцинд хамрагдах боломжтой.

Одоогоор Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 40,000 орчим жирэмсэн эмэгтэй байна.

Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний 14-36 долоо хоногийн дотор вакцины нэг болон хоёрдугаар тунг тариулах бооломжтойг мэргэжилтнүүд хэлж байна. 

Түүнээс гадна эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдүүдийг сайн дураар нь вакцинд хамруулах хүсэлтийг ирүүлж байгаа. Энэ дагуу Эрүүл мэндийн яамны зүгээс холбогдох судалгааг хийж байна. Хэрэв 16-17 насны  хүүхдээ вакцинд хамруулах хүсэлтэй бол эцэг, эхчүүд дархлаажуулалтын цэгүүдэд очиж, хүсэлтээ гарган хамруулах боломжийг нээх зохицуулалтыг хийж байна.

Тиймээс өнөөдрөөс жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүд Pfizer вакцинд сайн дураараа хамрагдах боломжтой” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 4 цаг 29 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 4 цаг 43 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 цаг 47 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 50 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 5 цаг 4 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 5 цаг 9 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 5 цаг 11 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цаг 16 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цаг 18 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 5 цаг 24 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 5 цаг 31 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top