x

"КОВИД-19 өвчний улмаас нас барсан иргэдийн нас, хүйсийг мэдээлэхгүй"

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр цаг үеийн асуудлаар мэдэээлэл өглөө. 

Тэрээр "Хөдөө орон нутгийн тохиолдол эрчтэй нэмэгдэж, Улаанбаатар хотын халварын тохиолдол өссөөр байна. Дээрээс нь халдвар авсан иргэд нийгмийн сүлжээнд яагаад халдвар авсан талаараа сэрэмжлүүлсэн зөв мессеж хүргэхийг хүсье. Бүгд хамтарч байж энэ өвчнийг давж гарна.  

Өнөөдрөөс эхлэн нас барж байгаа хүмүүсийн нас, хүйс, эмнэлэгт хэвтэж байгаад нас барсан гэх мэдээллийг өгөхгүй. Учир нь тухайн хүмүүсийн ар гэр болон хүний эрхийн байгууллагын зүгээс тус мэдээллүүдийг хязгаарлах хүсэлтийг ирүүлсэн тул ЭМЯ хүндэтгэлтэй хандаж зөвхөн тоон мэдээллийг хүргэнэ.

Одоогоор эмнэлэгт 8538 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Үүний 59 орчим хувь нь хөнгөн хэлбэрийнх харин үлдсэн нь хүнд, хүндэвтэр, маш хүнд хүмүүс байна. Энэ сарын 12-ны өдөр 600 орчим хүнийг эмнэлэгт ор гарган хэвтүүлсэн бол гэрийн хяналтад нийт 10,210 хүн байна.

Энэ хэмжээний хүмүүс эмнэлэгт хэвтэж байгаа нь Монгол Улсын хэмжээнд өндөр үзүүлэлт юм. Бусад улс оронтой харьцуулбал манай улс их хэмжээний орыг Ковид-19 өвчинд зориулан гаргаж байгаа ч бүх хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэхэд хүндрэлтэй гэдгийг иргэд та бүхэн ойлгоорой” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 4 цаг 28 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 4 цаг 42 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 цаг 46 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 49 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 5 цаг 2 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 5 цаг 8 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 5 цаг 10 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цаг 17 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 5 цаг 23 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 5 цаг 30 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top