x

Б.Болдсайхан: Хүүхдээ өвтгөхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцинаа хийлгэ

"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан коронавирусийн нөхцөл байдал болон хүүхдүүдийг вакцинжуулахтай холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Маш олон судалгааны төвүүд олон хүнд вакцин хийгээд гарсан үр дүнгээ л ярьж байгаа. Тэр тусмаа Ковид-19 бол дэлхий нийтэд анхны зүйл. Бид анх удаа амьдарч байгаа учраас алдах эрхтэй гэж ярьдаг. Монголчууд ч алдаж байгаа. Сүхбаатарын талбай дээр хэдэн мянгаараа үнсэлцээд л байж байна. Засгийн газар ч алдаж байгаа. АНУ ч алдсан. АНУ-д ямар байсныг санаж байна уу. Өдийд Нью Йоркт хэцүү байсан.

Дэлхийн хоёрдугаар дайн шиг хүнээ тавих газаргүй массаар нь оршуулж байсан. Бүгд алдаж байгаа ч хамгийн бага алдах ёстой, яагаад гэвэл энэ алдааны цаана хүний амь байгаа. Бусад орныхтой харьцуулаад өвчлөлийн хувьд тэдэн хувь, вакцинжуулалтын хувь тэдэн хувь байна гээд байгаа нь ингэж л тэдний алдаанаас сурах хэрэгтэй.

Вакцин тариулаад л маргааш нь ид шидтэй болоод, гадуураа хуяг хийчихсэн мэт болж байгаа юм биш. Мөн огт өвдөхгүй гэсэн үг биш. Вакцин тариулсан, тариулаагүй бүх хүн халдвар авч байгаа. Халдвар бие рүү ороод өвдөж эхлэх, огт өвдөхгүй байх гээд тодорхой зүйл бий. Дэлхий даяар вакцины нэг, хоёрдугаар тунгаа хийлгэсэн хүмүүсийн дөрөв, таван хувь нь халдвар авч байна. Зарим орнуудад үүнээс өндөр байгаа. 

Монголд энэ тохиолдол харьцангуй бага. Гэвч хүмүүс вакцин хийлгэсэн ч өөрийнх нь бие сул, дархлаа муу байгаа тул тийм амар биш. Нэгдүгээр тунгаа хийлгээгүй хүмүүс хийлгээрэй. Хоёрдугаар тунгаа хийлгэж амжаагүй бол хийлгэхийг уриалж байна. Бүх хүмүүс вакцинаа хийлгэсэн ч өвдөлт бүрэн алга болохгүй. Тэр байтугай энэ зун, намар ч арилахгүй. Тав, арваар өвддөг, долоо хоногт нэг, хоёроор нас барах тохиолдол байсаар байх болно. 

Халдвар авч байгаа хүмүүсийн 50-60 хувь нь хүүхдээр дамжиж байгаа. 18 хүртэлх насны хүүхэд хүн амын 30 хувь байгаа. Эдгээр хүүхдэд огт вакцин хийгээгүй учраас тэднээр дамжиж, зарим нь өвдөж байна. 

Харамсалтай нь сүүлийн үед таргалалттай, чихрийн шижинтэй, суурь өвчтэй, хоолой өвддөг хүүхэд их боллоо. Тэд илүү их өвдөж байна. Энэ намар хичээл эхэлнэ. Үүнээс өмнө бүх хүүхдээ вакцинжуулъя гээд дэлхийн хамгийн үнэтэй, хүндрэл бага Рfizer вакцины 2.5 сая тунг Засгийн газар гэрээ хийгээд, эхнээсээ оруулж ирсэн. 1.3 сая хүүхдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийлгэхээс өөр аргагүй. Дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын судалгааны төвд өчнөөн удаан судалгаа хийгээд батлагдсан вакцин хийлгэх нь чухал. Энэ дотроос хамгийн аюулгүй нь Pfizer юм.

Би хамгийн түрүүнд 15 настай хүүдээ Pfizer вакцин хийлгэнэ. Яагаад гэвэл би хүүгээ битгий өвдөөсэй, хүндрэхгүй байгаасай гэж бодож байна. Хоёр сая том хүн өөрсдөө вакцин хийлгэчихээд,  талбай дээр тоглож байгаа жаахан хүүхдүүдийг яагаад вакцин хийж хамгаалдаггүй юм бэ? Хүүхдүүд эхнээсээ өвдөөд, үхээд эхэллээ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 20 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top