x

"Ковид-19" тусаад эдгэрсэн хүмүүс хэрхэн вакцинд хамрагдах тухай ЭМ-ийн сайдын тушаал гарчээ

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. 

Мэдээллийн эхэнд "Ковид-19" тусаад эдгэрсэн хүмүүс хэрхэн вакцинд хамрагдах Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө.

Тэрээр "Вакцин хийлгэхээсээ өмнө коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэд батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа нэгдүгээр тундаа хамрагдаж болно. Харин хоёрдугаар тундаа тухайн вакцины зааврын дагуу хамрагдах зохион байгуулалтад орж байна. 

Мөн вакцины эхний тунг хийлгээд коронавирусийн халдвар авсан бол батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа хоёрдугаар тундаа хамрагдах боломжтой. 

Харин вакцины хоёр тундаа хамрагдсаны дараа халдвар авсан тохиолдолд вакцинд нэмж хамрагдахгүй. Мөн халдвар аваад хоёроос дээш сар болсон болон 14 хоносон иргэд дээрх зааврын дагуу вакциндаа хамрагдах боломжтой" гэлээ

Үргэлжлүүлэн хоногийн мэдээллийг хүргэлээ.

Тэрээр "Сүүлийн 24 цагт 804 хүнээс хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт халдварын тоо улсын хэмжээнд 44,820 болоод байна. 

Шинээр бүртгэгдсэн 804 тохиолдлын долоо нь эмнэлгээс шалтгаалах халдвар бөгөөд орон нутагт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авах эрсдэл нэмэгдэж байна. 

Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа гадаадын иргэдээс 4 /гаднаас зөөвөрлөгдсөн/, Улаанбаатар хотод 737, орон нутагт 56 бүртгэгдлээ. 

Хэдийгээр Улаанбаатар хотод халдварын тохиолдол буурч байгаа үзүүлэлттэй байгаа ч иргэдийн хөл хөдөлгөөн их байвал эргээд нэмэгдэх хандлагатай юм. Иймээс иргэд та бүхэн аль болох олон хүн цугласан газраар явахгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөж байна.

Сүүлийн 24 цагт 1,324 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 31,373 боллоо. 

Халдварын улмаас 4968 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 113 хүн байна.

Өнгөрсөн хоногт 69, 89 насны хоёр хүн халдварын хүнд хэлбэрээр нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан" гэлээ. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 173 хүн коронавирусийн халдварын улмаас нас бараад байна. Үүнээс 162 хүн коронавируст халдварын хүндрэлээр эндсэн бол 11 нь хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж үзэж байна.

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 36 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top