x

Х.Алтайсайхан: Халдварын үед цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгддэг

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. 

Өнөөдрийн мэдээллээр АШУҮИС-ийн төв эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор профессор Х.Алтайсайхан чихрийн шижин өвчтэй хүмүүсд коронавирусийн халдварын үед хэрхэх талаар зөвөлгөө өглөө. 

Тэрээр "Чихрийн шижин нь цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээр бодисын солилцоо хямарч, олон эрхтэн системийн талаас хүндрэл гардаг ийм өвчин юм. Гол нь зүрх, судасаар хүндэрдэг өвчин.

Коронавирусийн халдвараар өвдсөн хүмүүсийн тоо баримтаас харахад хүнд, хүндэвтэр, маш хүнд хүний тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор нас баралт өндөр байна. Зүрх, бөөрний дутагдалтай, чихрийн шижинтэй, уушгины архаг өвчтэй хүмүүс хүндэрч байна. Иймд архаг өвчтэй хүмүүсийг хянаж, хүндрэл, нас баралтаас сэргийлэх арга хэмжээг авч байна.

Хордлого, халдварын үед цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгддэг. Ингэснээр сахарын хүндрэлээр нас барах эрсдэл байна. Комд орох болон олон эрхтний системийн дутагдалд орох аюултай. Нөгөөтэйгүүр ковид өвчин хүнд хэлбэртэй учир ийм хоёр чиглэлийн хүндрэл байна.

Суурь, архаг өвчтэй хүмүүс цусан дахь сахарын хэмжээг өглөө өлөн үедээ, орой унтахын өмнө өдөрт хоёр удаа үзэж байх нь зүйтэй.

Цусны сахарын хэмжээ 15 ммолиос дээш болбол яаралтай эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэх хэрэгтэй. Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээг 4 цаг тутамд түргэвчилсэн оношлуураар хянаж байх ёстой. Эмчлүүлж буй хүмүүст хэрхэн хяналт тавих сургалтыг эмч нарт өгч байна.

Зорилтот түвшин гэж байдаг. Цусан дахь сахарын хэмжээ 6-10 ммоль байхаар зорилтот түвшин гээд тухайн хүний өвчилсөн жил, сахарын хэмжээ шээсэн дэх кетоны хэмжээнээс хамаараад харилцан адилгүй тогтоодог. Чихрийн шижин өвчтэй хүмүүс дотоод шүүрлийн эмчийн хяналтад байж, зөвлөгөө авч байх хэрэгтэй.

Чихрийн шижинтэй хүмүүс тогтмол цагт хоол идэж, өдөрт хоёр удаа сахарын хэмжээгээ үзэж байхыг зөвлөе. Сахарын хэмжээг богино хугацаанд гаргадаг түргэвчилсэн оношлуур бий. Өндөгнөөс цусны дээж аваад үздэг.

Сахарын хэмжээ 15 ммолиос дээш байвал яаралтай эмнэлэгт хандана. 10-15 ммолийн хооронд байвал өдөрт 4 цаг тутамд сахарын хэмжээгээ үзнэ. 

Шээсний кетон гэдэг нь уургийн бодисын солилцооны хямрал. Хурдан хугацаанд бөөрний дутагдалд орох, зүрх, судасны хүндрэлээр нас барах эрсдлийг үзүүлдэг үзүүлэлт. Туузан оношлуураар шээсний кетоныг хэмждэг. Уг оношлуурыг шээсэнд дүрж үзнэ. 1+, 2+тэй байвал яаралтай эмнэлэгт хандана. Хоёр цаг тутамд 120-180 мл бүлээн ус ууж байх хэрэгтэй.

Коронавирусийн халдвар авсан чихрийн шижинтэй хүмүүст ядарч, сульдах шинж тэмдэг их илэрч байна.

Булчинг ажиллагаатай байлгахын тулд босож, суух, хана түшиж зогсох зэрэг дасгал хөдөлгөөнийг хийж байх нь зүйтэй. Ядарч байна гээд хэвтээд байвал улам ядарна.

Вакцин коронавирусийн халдвараас сэргийлэх хамгийн сайн арга. Вакциндаа хамрагдах нь чухал. Янз бүрийн хариу урвал үзүүлэх гэж нөлөө бий. Энэ нь тухайн хүний бие организмаас шалтгаална" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 20 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top