x

Улсын хэмжээнд 118 хүн коронавирусийн халдварын улмаас нас бараад байна

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт 1356 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 35,354 болж байна.

Шинээр бүртгэгдсэн 1356 тохиолдлын 28 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол Улаанбаатар хотод 1190, орон нутагт 138 байна. 

Сүүлийн 24 цагт 923 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 19,642 боллоо. Халдварын улмаас 4,746 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 112 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.  

Өнгөрсөн хоногт найман хүн нас барлаа. Эдгээр иргэн бүгдээрээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан" гэлээ.

“Цар тахлын улмаас дахин найман хүн эндэж, улсын хэмжээнд коронавируст халдварын хүндрэлээр нас барсан хүний тоо 110 боллоо.

Өчигдөр нас барсан хүмүүсийн тухайд 32-84 насны иргэд байсан бөгөөд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.

Уг өвчний хүндрэлээр нас барж байгаа хүмүүсийн ихэнх нь хавсарсан суурь өвчтэй хүмүүс байгаа юм. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж, өвчлөлд өртөхгүй байх хэрэгтэйг санууллаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 118 хүн коронавирусийн халдвар аваад нас бараад байна. Үүнээс 110 хүн коронавируст халдварын хүндрэлээр эндсэн бол найман нь хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж үзэж байна.

Цар тахлын улмаас нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 18 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 23 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 27 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 34 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 37 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 41 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 45 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 48 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 6 цаг 5 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 6 цаг 19 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 6 цаг 23 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 6 цаг 26 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 6 цаг 40 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 6 цаг 45 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 6 цаг 47 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цаг 52 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цаг 54 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 7 цаг 0 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 7 цаг 7 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз...
Top