x

Монголын энхийг сахиулагчид халдлагад өртсөн хүмүүнлэгийн ажилтнуудыг аварчээ

Өмнөд Суданы Юнити бүс нутгийн алслагдсан Жам Жанг хотод болсон уурсаж бухимдсан залуусын бослогын үеэр халдлагад өртсөн хүмүүнлэгийн ажилтнуудыг Монгол Улсын энхийг сахиулагчид шуурхай ажиллагаа явуулан хамгаалалтад авсан байна.

Бямба гарагийн өглөө 50 орчим залуус нэгдэж, Жам Жанг хотын нэгэн төрийн бус байгууллага орон нутгийн бус хүмүүсийг ажилд авч байгааг эсэргүүцсэн ширүүн бослого эхлүүлжээ. Тэд албан байгууллагын байр руу дайран орж, хэд хэдэн ажилтныг гэмтээсэн байна.

Халдлагын тухай мэдээлэл авмагц Париан суурингийн ойролцоо НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа (UNMISS)-нд үүрэг гүйцэтгэж буй Монголын цэргүүд шуурхай арга хэмжээ авч, хүмүүнлэгийн ажилтнуудыг хамгаалан, хүчирхийллээс сэргийлж, гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Улмаар энхийг сахиулагчдын баг өөрийн хүчээ зузаатган хамгаалалтад гарч, тусламж нэн шаардлагатай байгаа орон нутгийнханд дэмжлэг туслалцаа үзүүлж буй хүмүүнлэгийн ажилтнуудын аюулгүй байдлыг ханган үргэлжлүүлэн хамгаалж байна.

Сүүлийн хэдэн жилийн турш Өмнөд Судан дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа (UNMISS) нь албан байгууллагууд зөвхөн орон нутгийн үндэстэн ястнуудыг авч ажиллуулах талаарх нутгийн иргэдийн шаардлагыг шийдвэрлэх асуудлаар тус улсын олон бүс нутгийн, тэр дундаа Юнити бүсийн эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа билээ.  

НҮБ нь тус улсын эдийн засгийн доройтлоос үүдэлтэйгээр залуучуудын ажилгүйдлийн түвшин ноцтой хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч байгаагийн зэрэгцээ аливаа байгууллага нь ажилчин авахдаа тэдгээрийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, чигч шударга байдал, үндэс угсаа зэргийг хүндэтгэж байхыг бүрэн дэмжиж байна.

Эдийн засгаа сэргээн босгож, залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж залууст өөрсдийн чадавхаа бүрэн дүүрэн ашиглаж, илүү гэрэлт ирээдүйгээ цогцлоох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн тус улсын бүхий л хүчин чармайлтыг НҮБ бүрэн дэмжих болно.

Эх сурвалж: UNMISS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 5 цаг 13 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 5 цаг 20 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 5 цаг 29 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 6 цаг 11 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 8 цаг 41 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 9 цаг 3 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 9 цаг 24 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 9 цаг 30 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 9 цаг 40 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 9 цаг 49 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 9 цаг 54 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 9 цаг 56 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top