x

Үндэсний хоккейн NHL лигийн хувийн дээд амжилтуудын эзэн Александр Овечкин

"Арт Росс Трофи", "Морис Ришар Трофи", "Лестер Пирсон Эворд", "Харт Трофи" шагналуудын анхны эзэн, мөн тоглолтын нэг улиралд (2007-2008) энэ дөрвөн шагналыг авсан цорын ганц тоглогч Александр Овечкин.

Тэрээр "Морис Ришар Трофи" шагналыг (1998-1999 онуудын тоглолтын улирлаас эхэлсэн шагнал) хамгийн олон буюу есөн удаа хүртжээ.

Түүний амжилтуудаас дурьдвал:

  • Аваргын байнгын байнгын тоглолтын есөн удаагийн мэргэн бууч цол түүнд олгогдсон нь бас дээд амжилт.
  • NHL лигийн түүхэнд нэг том шагналыг нь есөн удаа хүртсэн хоёр дахь тоглогч. Уэйн Гретцки л "Арт Росс Трофи"-ийг  10 удаа, "Харт Трофи"-ийг есөн удаа авч байлаа.
  • Тоглолтын нэгэн улиралд Аваргын тогтмол тэмцээн ба Плей-офф-ийн шилдэг мэргэн бууч болон Стэнлийн цомын хамгийн үнэ цэнэтэй тоглогч болж байсан хоёр хүний нэг.
  • Хоккейн түүхэнд "Харт Трофи" ба "Конн Смайт Трофи" шагналуудыг тус бүр гурван удаа авч байсан (Бобби Ор, Уэйн Гретцки, Марио Лемье) дөрөв дэх хоккейчин.

NHL-д хувийн 18 шагналтай хамгийн өндөрт үнэлэгдсэн европ хүн.

  • Уэйн Гретцкийн дараа хувийн NHL-ийн шагналын тоогоор (Марио Лемьегийн хамт) хоёрт бичигддэг.
  • Өөрийн тоглолтын эхний таван улирал (2006-2010) дараалан NHL лигийн Бүх оддын шигшээд шалгарч байсан цорын ганц тоглогч.
  • NHL-ийн түүхэнд байнгын аваргуудын тэмцээнд 600 шайб эсрэг хаалганд хийсэн 20 дахь довтлогч.
  • NHL-ийн байнгын аваргуудын тэмцээний түүхэнд 700 гоолтой найм дахь хоккейчин.
  • NHL-ийн түүхэнд байнгын аваргуудын тэмцээнд 1000 оноо авсан 84 дэх тоглогч. Овертаймд 24 гоол хийсэн анхны тоглогч.

Бүх цаг үеийн 37 оноо (Патрик Элиашийн хамт) авсан жагсаалтыг тэргүүлэгч.

  • Уэйн Гретцкийн дараа 700 шайбатай хамгийн залуу хоёр дахь тоглогч
  • Байнгын аваргын тэмцээнд өнөөдрийн байдлаар 724 гоолтой гэж Долдугаар байранд бичигдэж байна.
  • Бусдын талбай дээр хийсэн тоглолтын гоолоо 365 хүргэн хоёрт орж байгаа.
  • Олонхийн тоглолтод 263 гоол оруулан гуравт орж байна

Бусдын талбайд хийсэн олонхийн 131 гоолоор нэгд бичигджээ. Мөн нэг клубт тоглохдоо 263 гоолыг олонхийн тоглолтоор оруулснаар нэгдүгээрт бичигджээ.

  • Ялалтын 113 гоолоор дөрөвт ордог.
  • Хаалганд хийсэн цохилт нь 5639 болон түүнийг 2-р байранд оруулжээ.
  • “Нэг тоглолтын гоолын” үзүүлэлт нь 0.61 (одоо тоглож байгаа тоглогчдоос шилдэг нь) болон түүнийг 6-р байранд оржээ.
  • Хет-трикийн тоо нь 27 болон 8-рт оруулав (одоогийн тоглогчдын болон европчуудын шилдэг нь).
  • Хоёроос илүү  гоолын тоогоор 146 гэсэн үзүүлэлтээр тавд байгаа.

Зүүний довтлогч нарын дунд 724 гоолтой шилдэг нь.

  • Зүүний довтлогчоор нэг улиралд (2007-2008)  65 гоол оруулан нэгд.
  • Зүүн довтлогчоор хамгийн олон  528 (2008-2009) цохилт хийж байв.
  • Зүүн довтлогчийн улирлын (2005-2006) хамгийн олон 106 оноог шинэ  тоглогч гэж авч байв.
  • Шинэ тоглогч нарын дунд 52 оноо (2005-2006) авч 3-р байранд бичигдсэн.
  • Шинэ тоглогчийн хувьд эсрэг хаалганд 425 (2005-2006) цохилт хийж байлаа.
  • Хамгийн үр дүнтэй тоглолтоор карьерынхаа эхэнд найман тоглолтыг дараалуулан  тогложээ (2005-2006).
  • Карьераа эхэлснээс хойш тоглолтын 15 улиралд 30 илүү шайб эсрэг хаалганд оруулж байсан хоёр довтлогчийн нэг (Майк Гартнерын хамт)
  • 15 улирал дараалан 30 илүү гоолтой байсан гурван тоглогчдын нэг (Яромир Ягрын хамт), тэднээс Майк Гартнер 17 улирал гэсэн үзүүлэлтээр давдаг.
  • Тоглолтын 12 улиралд 35-аас дээш дээш гоолтой дөрвөн хүний нэг бөгөөд европын анхдагч нь юм.
  • Тоглолтын 11 улирал дараалан 40-өөс дээш дээш гоолтой хоёр хүний нэг бөгөөд европын анхдагч нь. Зөвхөн Гретцки л 12 гэсэн үзүүлэлттэй.

Тоглолтын 11 улиралд 45-аас илүү гоолтой анхны хоккейчин.

  • Найман улирал дараалан 50-иас дээш гоол хийж байсан гурван хүний (Майк Босси, Гретцки) нэг бөгөөд анхны европ тоглогч
  • Таван улиралд 10-аас илүү ялалтын гоол хийж байсан анхны тоглогч.
  • Нийт 15 улиралд (2005-2020) клубын  шилдэг мэргэн бууч. 
  • Овертаймын хамгийн хурдан 6 секундын гоолын эзэн; (2006. 12.15, "Атланта Трешерз" багтай тоглохдоо; Дээд амжилтаа Матс Сундин (1995), Дэвид Легуанд  (2006), Андриас Антинаси (2018), Вильям Ньюландер (2018) нартай хуваалцдаг.
  • Нэг клубт тоглон оруулсан гоолын үзүүлэлтээр NHL-ийн тэмцээний түүхэнд  2-рт ордог.
  • NHL-ийн 2018 оны Оддын тоглолтын хамгийн хүчтэй цохилт (163,03 км/ц) уралдааны ялагч.
  • Стэнлийн цомыг багийн ахлагчийн авч драфтын нэг ноймероор бичигдсан анхны европ тоглогч.
  • Багийн анхлагчийн хувьд Стэнлийн цом авсан анхны европ тоглогч бөгөөд NHL-ийн тэмцээний түүхэнд нэгэн зэрэг Бүх оддын нэг, хоёрдугаар багийн жагсаалтад (2012-2013) бичигдсэн од юм.

Дээрх дээд амжилтнуудыг NHL-д Александр Овечин тогтоосон бөгөөд одоо ч тэр дээд амжилтуудыг шинэчилсээр байгаа.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 10 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 18 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 28 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 34 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 38 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 42 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 1 цаг 36 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 3 цаг 9 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 3 цаг 38 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 3 цаг 43 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 3 цаг 46 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 3 цаг 50 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 4 цаг 55 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 5 цаг 4 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 5 цаг 26 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 5 цаг 57 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 6 цаг 19 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 6 цаг 25 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 6 цаг 40 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 6 цаг 51 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top