x

Халдвар оношлогдохоос өмнө буюу гэртээ эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барах тохиолдол бүртгэгдэж байна

Сүүлийн 24 цагт Монгол улсын хэмжээнд 885 тохиолдол бүртгэгдэснээс 48 нь хөдөө, орон нутагт бүртгэгдсэн байна. Ингээд нийт батлагдсан тохиолдол 16,603 боллоо. Мөн коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барж нийт нас баралтын тоо 27 болоод байна. Халдварын тохиолдол ихсэж, маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна гэж мэдээллээ. 

Халдварын улмаас нас барсан иргэдийг хэрхэн хөдөөлүүлэх талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаагийн өгсөн мэдээллийг хүргэж байна. 

Тэрээр "Өнөөдрийн байдлаар 0-17 хүртэлх насны 3,318 хүүхэд коронавируст халдвараар өвчилж, энэ нь нийт өвчлөлийн 20 орчим хувийг эзэлж байна. Мөн хүүхдүүдийн нас бага тохиолдолд уян бамбараар амны хөндий буюу залгиураас нь сорьц авдаг. Мөн нэгээс дээш настай хүүхдүүдэд залгиурын сорьцыг авч байгаа" гэлээ. 

Мөн "Халдвар оношлогдохоос өмнө буюу гэртээ эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барах тохиолдол бүртгэгдэж байна. Энэ тохиолдлуудад нийслэлийн Онцгой комисс болон "Улаанбаатар буян" компанитай хийсэн гэрээний дагуу оршуулах зан үйлийг гүйцэтгэж байгаа. 

Халдварын улмаас нас барсан хүний цогцсыг тусгай зориулалтын уутанд хийж, "Улаанбаатар буян" компанийн цогцос хадгалах байранд хадгалж, оршуулгын зан үйлийг хийж байна. Ингэхдээ аль болох цөөн хүнийг оршуулгын үйл ажиллагаанд оролцуулах чиглэл баримталж байна.

Эмнэлэгт нас барсан тохиолдолд ЭМ-ийн сайдын 412 тоот тушаалын дагуу зохицуулагдана. Цогцсыг зориулалтын уутанд хийж, эмнэлгийн цогцос хадгалах хэсэгт байлгаж байгаад чандарлах болон уламжлалт аргаар булж оршуулж болно" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 1 цаг 42 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 1 цаг 47 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цаг 51 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 1 цаг 58 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 2 цаг 1 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 2 цаг 5 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 2 цаг 9 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 2 цаг 12 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 7 цаг 29 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 7 цаг 43 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 7 цаг 47 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 7 цаг 50 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 8 цаг 4 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 8 цаг 9 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 8 цаг 11 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 цаг 16 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цаг 18 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 8 цаг 24 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 8 цаг 31 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top