x

О.Цогтгэрэл өөрөө л ширээн дээрээс унасан

АН-ын Х Их хурал маргааш цахимаар хуралдаж, намын шинэ даргыг батламжилна.

АН-ын даргын сонгууль хоёр тусдаа зарлагдаж, хоёр дарга сонгосон хэдий ч намын Их хурал зөвхөн нэгийг нь батламжлах ёстой. Тиймээс маргааш болох намын Х Их хурлаар цахим сонгуульд ялалт байгуулсан М.Тулгатын нэрийг оруулахаа АН-ын дарга С.Эрдэнэ зарлаад байгаа. Харин Ц.Тувааны талынхан өнгөрөгч бямба гаригт Дүнжиргаравын өмнөх задгай талбайд ээлжит бус Бага хурал зарлаж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан батламж гардуулжээ.

Энэ үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн, Н.Ганибал болон ЕТГ-ын дарга асан З.Энхболд гэх мэт Ерөнхийлөгч Х.Баттулгад шууд харьяалагддаг нөхөд, “Тесо” компанийн ажилчид ирж оролцсон байдаг. Том оврын автобусаар хүн зөөвөрлөж олноор нь нэг дор цуглуулан гадаа талбайд зохион байгуулсан энэ хуралд 21 аймаг, Улаанбаатарын 9 дүүргээс 1210 хүн ирж оролцсон тухай Дотоод сонгуулийн хорооноос мэдээлсэн.

Харин АН-ын дарга С.Эрдэнэ энэ үйл явдлыг “Ийм ёс зүйгүй, дүрмийн бус үйлдэл хийж байгаа нөхдүүдтэй хуулийн хүрээнд хариуцлага тооцно. АН-ын нэрээр хууль дүрмийг уландаа гишгэсэн төлбөртэй хурал зохион байгуулж, цар тахлын үед намын гишүүд, нам бус иргэдийг олон зуугаар нь цуглуулан эрүүл мэнд амь насыг нь эрсдэлд оруулж байгаад харамсаж байна!” хэмээн мэдэгдсэн.

Энэ тохиолдолд хоёр тусдаа явуулсан сонгуулийн дүнгээр хоёр тал ямар нэг зөвшилцөл хийх боломжгүй болсон гэсэн үг. О.Цогтгэрэл гишүүний /уг нь Ц.Тувааны/ яарч сандран хийсэн энэ алхам өмнөх удаа намын гишүүдийн 50 гаруй хувиар дэмжсэн итгэл, сэтгэлийг үгүй хийчихлээ. Товчхондоо О.Цогтгэрэл гишүүн өөрөө ширээн дээрээс ойчсон хэрэг болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.55.188.45)
    Энэ С.Эрдэнэ гэж ховдог, гажиг хүн одоо болиосой. Ялагдаад даргаа олны өмнө шилжүүлээд өгсөн одоо болно со.лиот оо
    2021 оны 04 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13 Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2026-11-13 УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2026-11-13 Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2026-11-13 Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026-11-13 УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2026-11-13 АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2026-11-13 “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2026-11-13 "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2026-11-13 Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2026-11-13 Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2026-11-13 Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2026-11-13 Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүсн...
Top