x

Дархан аварга Х.Баянмөнхийн ач охин Японы волейболын дээд лигт тоглохоор болжээ

Увс аймгийн харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Дархан аварга Х.Баянмөнхийн ач, улсын гарьд Б.Гантогтохын охин Г.Хандсүрэн Японы волейболын дээд лигт тоглохоор болжээ.

Г.Хандсүрэн өөрийн цахим хуудастаа "Сайн байцгаана уу. Волейбол сонирхогч дэмжигчид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монголын волейболчид ингээд гадаадын лигт легонер тоглогчтой боллоо. Нэг мөрөөдөл маань ч биеллээ, чадлаа. Гантогтохын Хандсүрэн миний бие волейболын спортоор эрчимтэй хичээллэж эхлээд найман жилийн хугацааг өнгөрүүлсэн байна. Японд долоон жилийн системтэй бэлтгэл сургуулилт хийжээ. Олон том бэртэл авсан ч шантралгүй өнөөдөр хүрсэн өөртөө, намайг хамгийн ихээр дэмждэг гэр бүлийнхэн, өвөө эмээ ах эгч, найз нөхөддөө болон волейболын спортоор хичээллэхэд томоохон тус дэм болсон Японы болоод Монголын волейболын гэр бүлийн хүн бүрт, “Тэнүүн Огоо” клубын удирдлагууд, нийт хамт олонд гүнээ талархаж байна.

Ийнхүү 2020 оны арванхоёрдугаар сард International Transfer Certificate аван, V League 2020/21 улиралын гурав дахь тойргоос тоглолтонд оролцож албан ёсоор өнөөдөр буюу 2021 оны Дөрөвдүгээр сарын 1-нээс Японы “V League”-ийн легонер тоглогчдын нэг боллоо. Мэргэжлийн тамирчин гэх нэрийг нэр төртэйгээр зүүх үнэхээр гайхалтай сайхан байна.

Энэхүү спортод хөтлөн оруулсан С.Гансүх, Д.Солонго багш нартаа тусгайлан баярласан талархсанаа илэрхийлье. Монгол Улсын иргэн хэвээр байгаа ба Монгол Улсын шигшээ багийн амжилтаа ахиулахын тулд Японы бусад мэргэжлийн тамирчин найз, эгч дүү нараасаа суралцаж, тэмцээндээ амжилттай оролцохыг хүсч, зорьж байна. Хөдөлмөр хүнийг бүтээнэ, битгий шантраарай" хэмээн бичжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (43.252.112.162)
    Сайхан өвөө аав нь мөн авага эгч нь бүгд л сспортын алдартай тамирчид шинэ амжилтыг дуулгаарай. Гантогтох гарьд бол 3 удаа үзүүрлэсэн агуу бөх. Арслан цолыг нь өгөөсэй. Амжилт...
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 17 цаг 3 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 17 цаг 11 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 17 цаг 22 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 18 цаг 32 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 18 цаг 46 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 19 цаг 18 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 19 цаг 28 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top