x

ТОКИО-2020: Зочдын хөтөлбөр, домогт тамирчдын хүлээн авалт зэрэг уламжлалт арга хэмжээнүүдийг цуцлахаар болжээ

“Токио-2020” олимпын наадмыг зохион байгуулагч Япон Улс “Олимпын наадмын үеэр гадаадаас үзэгч хүлээн авах боломжгүй. Энэ нь олимп, паралимпийн наадмыг аюулгүй, найдвартай зохион байгуулах, нийт оролцогчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс авч буй зайлшгүй арга хэмжээ болно” хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл “Токио-2020” олимпын наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсны үйл ажиллагаанд оролцохоос бусад бүх итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тоог эрс бууруулахаар болсон тухайгаа мөн мэдэгдлээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 20-ны бямба гаригт болсон Олон улсын олимпын хороо (IOC) болон Олон улсын паралимпийн хороо (IPC) -ны уулзалтын үеэр “Токио-2020” наадмыг зохион байгуулагчид энэ тухайгаа мэдэгдэж, дээрх байгууллагууд хүндэтгэн хүлээн авч буйгаа илэрхийллээ.

Улмаар энэхүү уулзалтын дараа ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл цахимаар хуралдаж, хурлаас гарсан шийдвэр болон, үр дагаварын талаар хэлэлцээд нийт оролцогчид тамирчид, бусад оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс үзэгчгүй, цөөн тооны төлөөлөгч оролцохыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Үүний зэрэгцээ ОУОХ-ноос энэхүү шийдвэрийг нэгдсэн бодлогоор журамлах, зөвхөн үйл ажиллагаанд биечлэн оролцогчдод итгэмжлэх эрхийн мандат олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр ОУОХ буюу үйл ажиллагааг удирдан явуулж буй гишүүдийн шийдвэрийн ОУОХ, Үндэсний олимпын хороо болон олон улсын холбоодын удирдах албан тушаалтны гэр бүлийн гишүүд, дагалдах зочид “Токио-2020” олимпын наадамд оролцох боломжгүй боллоо.

Түүнчлэн олимпын наадамд оролцох эрх бүхий нийт төлөөлөгчдийг “Токио-2020” олимпын наадамд оролцох журамд “КОВИД-19”-ийн урьдчилан сэргийлэх зааварчилгааг чанд дагаж мөрдөхийг заажээ. Энэхүү журамд “Олимпын наадам зохион байгуулагдах цэнгэлдэх хүрээлэн, ордон, танхимуудад орох эрхийг хязгаарлахаас гадна зоогийн газар, урлаг болон жуулчны үзвэр үйлчилгээнд хамрагдахгүй байх, өдөр тутмын үйл ажиллагааны төлөвлөгөөг урьдчилан гаргаж танилцуулах, биеийн халуун болон КОВИД-19-ийн шинжилгээнд тогтмол хамрагдах, нийтийн тээвэр таксигаар үйлчлүүлэхгүй байх, маск зүүх, хүн хоорондын зайг баримтлах” зэргийг тодорхой журамлажээ.

Мөн ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн зүгээс зочдын хөтөлбөр, домогт тамирчдын хүлээн авалт зэрэг уламжлалт арга хэмжээний хөтөлбөрүүдийг цуцлахаар болсноо мэдэгдээд “Хэдийгээр энэ бүхэн олимпын хөдөлгөөнд томоохон цохилт болж байгаа ч Та бүхнийг энэхүү шийдвэрийг гаргахад хүргэж буй нөхцөл байдлыг ойлгож хүлээн авна гэдэгт итгэлтэй байна. 2021 оны долоодугаар сарын 20, 21 болон наймдугаар сарын 8-ны өдрүүдэд Токиод болох 138 дугаар хурал болон долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд болох “Токио-2020” олимпын наадмын үеэр уулзахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн ОУОХ-ноос хүндэт гишүүд болон нийт гишүүддээ хандан мэдэгдлээ.

Эх сурвалж: МҮОХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 17 цаг 9 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 17 цаг 16 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 17 цаг 27 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 18 цаг 37 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 18 цаг 51 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 19 цаг 23 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 19 цаг 33 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top