x

Зүрхний мэс засалд орох бага насны хүүхдүүдийн эмчилгээний зардлыг ЭМДС-гаас 100 хувь санхүүжүүлнэ

“УБ-Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан санаачлан “Зүрх мартахгүй” төслийг 2020 оны тавдугаар сард эхлүүлж, зүрхний төрөлхийн эмгэгтэй хүүхдийг эрт илрүүлж, мэс заслын тусламж үзүүлж эхэлснээс хойш өнөөдөр 99 дэх хүүхдэдээ мэс засал хийжээ.

Зүрхний мэс заслын эмчилгээний өртгийг сайхан сэтгэлт хүмүүс болон албан байгууллагын хандиваар босгож бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэж байсан билээ.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн журам саяхан батлагдсан. Уг журамд хорт хавдар, цус харвалт, зүрхний шигдээс, түлэгдэлт, төрөлхийн гажиг, төрөх, эмэгтэйчүүд, халдварт өвчин гэх мэт амь нас аврах нэн шаардлагатай, өндөр өртөгтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 100 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр тусгасан билээ. Үүнд зүрхний мэс засалд орох бага насны хүүхдүүдийн эмчилгээний зардал мөн багтах юм байна.



Дөрвөн сартай хүүхдийн зүрхний цоорхой нөхөх хагалгааг өнөөдөр /2021.03.01/ амжилттай хийсэн “Зүрх мартахгүй” төслийн багийнханд Эрүүл мэндийн сайд С.Энхболд баяр хүргэж, батламж гардууллаа.


Сайд С.Энхболд “Иргэд гадаадад өндөр төлбөртэй хийлгэдэг хагалгааг эх орондоо эрүүл мэндийн даатгалаас хөнгөлүүлж хийлгэх бүрэн боломж нээгдлээ. Төр, хувийн хэвшлийн эмнэлэг гэж ялгахгүйгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгох учраас иргэд эмнэлэг, эмчээ өөрөө сонгож хамгийн чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж бүрдэж байна. Иргэн бүр өөрийн эрүүл мэнддээ анхаарч эрсдэлгүй чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эх орондоо авдаг байхын төлөө хичээнгүйлэн ажиллах болно” хэмээн онцлон хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Болдсайхан эмч ажилдаа дэндүү эрт орж байна.Ядарна шүү дээ олон цаг хөл дээрээ зогсч, нерв шаардсан ажил хийхээр !Өөрийн биеийг бодож гам сайн хийвэл илүү олон хүнд буян хийнэ шүү ! (122.201.21.126)
    Иргэн
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 18 цаг 37 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 20 цаг 26 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 22 цаг 57 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 23 цаг 48 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top