x

П.Наранбаяр: Түрээсийн орон сууцны тоог нэмэгдүүлбэл агаарын бохирдлыг бууруулахад үр дүнтэй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит IV хуралдаан өчигдөр боллоо.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцуулав.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд эрх зүйн орчныг сайжруулах шийдвэрүүдийг 2010 оноос хойш шат дараатай гаргаж буй. Тухайлбал, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийг 2010 онд баталж, Агаарын тухай хуулийг 2012 онд шинэчлэн найруулсан байдаг. Улмаар 2017 оноос Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, 2018 онд Монгол Улсын Засгийн газар түүхий нүүрсний хэрэглээг халах 62 дугаар тогтоолыг баталсан юм.

Мөн 2018 онд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг баталсан байдаг. 62 дугаар тогтоол болон мастер төлөвлөгөөний хүрээнд өнгөрсөн жилүүдэд агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан. Тэгвэл Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн концевц, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод бохирдлыг 80 хүртэлх хувиар бууруулахаар тусгасан.

Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлаас дурдвал, гэр хорооллын айл өрхүүдэд шаардагдах сайжруулсан хатуу түлшний үйлдвэрлэлийг хариуцан ажиллаж байгаа бөгөөд жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулж, үйлдвэрийг 2018 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан байдаг. Улмаар 2020 оны нэгдүгээр сард нийслэлийн зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барих шийдвэр гаргаж, аравдугаар сард үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэрийг ашиглалтад оруулснаар 1,500 ажлын байр шинээр бий болж буй онцлогтой. Мөн өмнө нь хоногт 500-700 тонн түлш үйлдвэрлэж байсан бол өдгөө 4,500-4,700 тонн түлш үйлдвэрлэж байна. Түүнчлэн боруулах цэгийн тоог 76-гаар нэмэгдүүлж, 686-д хүргэжээ. Ингэснээр өндөрлөг цэгт амьдардаг 26 мянга гаруй өрх түлшээ гэртээ ойрхон цэгээс түлшээ авдаг болжээ.

Тэгвэл 2021-2025 гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр хангахаас гадна автомашинаас ялгарч буй бохирдуулагч бодисыг бууруулах, гэр хорооллын байшин сууцны  дулаан алдагдлыг бууруулах, төрийн өмчийн халаалтын зуухнуудыг буулгах зэрэг ажлууд хийхээр төлөвлөжээ. Мөн агаарын чанарын бүсийг шинэчлэх, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг зүүн бүсэд шилжүүлэхээр судалж байгааг хэлсэн юм. 

Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчид саналуудаа хэлсэн. Тухайлбал, төлөөлөгч Б.Мягмар автомашинаас ялгарч буй бохирдуулагч бодисын бууруулахад онцгойлон анхаарч ажиллахыг онцолсон. Төлөөлөгч Б.Нэргүй уурхайд ажилладаг байсан, өдгөө ажилгүй болсон иргэдийг түлшний үйлдвэрт ажиллуулах шаардлагатай байгааг хэлсэн бол төлөөлөгч Ү.Оюунзул нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэх нь зүйтэй гэв. Харин төлөөлөгч П.Наранбаяр түрээсийн орон сууцны тоог нэмэгдүүлвэл үр дүнд хүрнэ гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Зөвхөн агаарын бохирдол гэлтгүй төрийн үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажлууд Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан байх ёстой. Агаар, орчны бохирдлыг бууруулахад чухал саналуудыг төлөөлөгчид хэллээ. Тиймээс холбогдох байгууллагууд саналыг судалж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээндээ тусгах хэрэгтэй” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 7 цаг 26 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 7 цаг 33 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 7 цаг 42 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 8 цаг 24 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 10 цаг 54 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 11 цаг 15 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 11 цаг 37 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 11 цаг 43 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 11 цаг 53 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 12 цаг 2 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 12 цаг 7 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 12 цаг 9 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top