x

Сү.Батболдын өмгөөлөгч Нийслэлийн прокурорын орлогчид албан шаардлага хүргүүллээ

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат та төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг прокурорын байгууллага, олон нийтийн итгэлийг хүлээдэг хуульч мэргэжлийн нэр хүндийг ашиглаж хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр 2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр “С.Батболд нарын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа гадны зургаан орны шүүхэд зэрэг явагдаж байна” гэсэн гарчигтайгаар хууль тогтоомж, прокурорын ёс зүйн хэм хэмжээг илтэд зөрчсөн, үндэслэлгүй мэдээллийг нийтэд тараалаа.

Ц.Насанбат та Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд нэн чухал байр суурийг эзэлдэг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, журмыг гажуудуулсан үйл ажиллагаа явуулж байгаа тань шүүхэд нэхэмжлэлийг бусдын өмнөөс хууль зөрчиж дураараа гаргасан, мөн нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт бичгүүдэд “маш нууц” гэсэн тэмдэг даран шүүх ажиллагааг хаалттай, нууц байдалд оруулж, үүнийгээ ашиглан нийгэмд үл ойлгогдох нөхцөл байдлыг бий болгосноор эхэлсэн.

Бид эл шударга ёсонд үл нийцэх, хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд хүсэлт, гомдол гаргасны үр дүнд мэргэжлийн шинжээч ажиллаж, Таны шүүхэд гарган өгсөн нэхэмжлэл, баримт бичгүүдийг төрийн “маш нууц” зэрэглэлийн баримт бичиг биш болохыг тогтоосон байдаг.

Гэтэл та ярилцлагадаа өөрийн хууль бус үйл ажиллагаагаа далдалж тухайн баримт бичгүүдийг хөндлөнгийн хэн нэгэн шүүхэд гаргаж өгсөн юм шиг, түүнийг нь мэргэжлийн шинжээч төрийн нууц эсэхийг нь тогтоож, нээлттэй болгосон мэтээр нийтэд учирлаж,төрийн нууц биш гэсэн дүгнэлт гарсан учраас олон нийтэд хандан мэдээлэл хийж байна гэсэн байна. Ингэхдээ мөн л хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, аль ч улсын шүүхээс гэм буруутай асуудлыг тогтоогоогүй, бүр энэ талаар хэлэлцээчүгүй байхад хууль зөрчсөн гэм буруутай мэтээр зориудаар гүтгэсэн байна.

Мөн Ц.Насанбат та ярилцлагадаа “гадаад зөвлөхүүдийн цуглуулсан баримт, дүгнэлт” гэж онцлон дурьджээ. Энэ нь ердөө л шар хэвлэлийн голдуу мэдээг зохиомжлон холбосон зүйлс төдийхөн байдаг. Ер нь тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улс өөрийн улсын иргэнээ гадаад улсын хувийн мөрдөх байгууллагаар мөнгө төлж мөрдөн мөшгүүлж байгаа нь төрт ёсонд халтай, маш ноцтой үйлдэл юм.

Та гадаадад явагдаж байгаа шүүхийн ажиллагааг Авлигын эсрэг болон Үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын конвенцийн хүрээнд хийж буй хөрөнгө хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа гэсэн байна. Авлигын эсрэг конвенцийн дагуу хөрөнгө хамгаалахад чиглэсэн ажиллагаа нь авлигын гэмт хэргийн улмаас бий болсон эд хөрөнгийг хураахад чиглэгддэг бөгөөд үүнээс өмнө авлигын гэмт хэрэгт холбоотой гэм буруутай болохыг шүүхээр тогтоосны дараа авч хэрэгжүүлдэг арга хэмжээ гэдгийг маш сайн мэдэж байх ёстой албан тушаалтан бол та мөн.

Гэтэл та авлигын гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа эрүүгийн хэрэг аль ч улсын шүүхэд байхгүй гэдгийг ярилцлагынхаа эхэнд хэлсэн атлаа Авлигын эсрэг олон улсын конвенцийн хүрээнд гадаадын шүүхэд хөрөнгө хамгаалахад чиглэсэн ажиллагаа явуулж байгаа гэх худал мэдээллийг олон нийтэд өгч байгааг тань прокурорын нэр хүндийг хууль бусаар ашигласан үйлдэл гэж үзэж байна. Мөн та иргэний эрх зүйн маргааныг гэмт хэргийн гэм буруугийн асуудалтай хольж хутган илэрхийлж байгаа нь шүүхэд нөлөөлж байгаа үйлдэл болохын зэрэгцээ, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулж, бүх зүйл нотлогдож шийдвэрлэгдсэн мэтээр Прокурорын байгууллагыг төлөөлөн ярьж байгаа нь мэргэжлийн алдаа болно.    

Эдгээрээс үзэхэд С.Батболдод холбогдуулан явуулж байгаа шүүхийн дээрх ажиллагаанууд нь гүтгэлгийн шинжтэй, хууль зүйн хувьд зөвтгөх үндэслэлгүй, зохион байгуулалттай, улс төржсөн болох нь тодорхой байна. Ц.Насанбат та ярилцлагадаа улс төрийн зорилго байхгүй гэж удаа дараа хэлсэн нь улс төрийн зорилгоо нуух гэсэн ядсан арга, цуцсан үг болох нь илэрхий байна.  

Эцэст нь хэлэхэд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат та төрийн прокурорын албан тушаалаар түрий барьж байгаагаас үл хамааран Монгол Улсын үндэсний хууль тогтоомж нийтэд тэгш үйлчлэх тул шүүхээр тогтоогдоогүй, зохиомол асуудлаар ярилцлага гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлогоо зогсоохыг албан ёсоор шаардаж байна.

Хэрэв та  нийтэд худал мэдээлэл тарааснаа залруулахгүй бол прокурорын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үндэслэлээр холбогдох журмын дагуу шалгуулах болно.  

С.БАТБОЛДЫН ӨМГӨӨЛӨГЧ Х.ЖАРГАЛСАЙХАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.122.202)
    Солиор оффшорчин
    2021 оны 02 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 7 цаг 7 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 7 цаг 20 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 7 цаг 27 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 7 цаг 32 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 8 цаг 18 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 8 цаг 24 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 8 цаг 40 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 8 цаг 54 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 10 цаг 7 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ Уржигдар 12 цаг 38 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Уржигдар 12 цаг 27 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Уржигдар 10 цаг 50 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа Уржигдар 10 цаг 33 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо Уржигдар 10 цаг 22 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 13 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ Уржигдар 10 цаг 07 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг Уржигдар 09 цаг 53 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top