x

Боловсролын тэгш бус байдал ба Боловсролын сайдын ялгаварлал

УИХ-ын дарга Г.Занданшатар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан хоёр маань тухайлсан нэг төхөөрөмжинд зориулсан, цөөн хэрэглэгчтэй аппликейшнд нэгдэж байгаад нийтийн эрх ашгийн асуудлаар нэлээдгүй “том” хэлэлцүүлэг хийхээр болж. Өнөөдөр 18.00 цагаас. Энэ тухай нь Боловсролын яамны албан ёсны пэйжээр зарлажээ. Гол нь чухал яриаг цөөхөн хүн л сонсох боломжтой. 

Clubhouse гэх шинэ аппликейшн, шинэ платформд хүмүүс зөвхөн урилгаар нэгддэг. Давуу тал нь бодит харилцаа. Тухайн цаг хугацаанд, дуу хоолойгоороо чатлах, түүхээ хуваалцах, хамтран ажиллах, санал бодлоо илэрхийлэх, эсвэл зүгээр л буу халах, ганцаардсан орон зайгаа нөхөн боломжийг олгодог. Нийгмийн сүлжээний нэг шинэ төрөл гэхүү дээ. Гэвч андройд үйлдэлтэй төхөөрөмж хэрэглэгчид энэ сүлжээнд нэгдэх боломжгүй. 

Нэг төрлийн нээлттэй, нөгөө талаас хаалттай энэ орчинг нийтийн эрх ашгийг төлөөлж буй этгээдүүд, шийдвэр гаргагч нар их ач холбогдол өгч, чухалчлах болсон нь бусад хэрэглэгчдийн хувьд гомдолтой, тэр байтугай хохиролтой ч байж магадгүй. Учир нь тэд ч гэсэн мэдэх эрхтэй.

Хоёрдугаарт, энэ хүмүүс маань өөрсдөө нийтийн эрх ашгийг төлөөлж олонхийн сонголтоор гарч ирсэн. Аль нэг сонирхлын бүлэг, сайн дурын эвсэл, холбооны төлөөлөгч биш, нийтийн албан хаагч. Мөн хэлэлцэж буй асуудал нь өөрөө том бөгөөд нийтийн эрх ашигтай холбоотой зүйл. 

Өнгөрсөн пүрэв гаригт жишээ нь Боловсролын сайд Л.Энх-Амгалан эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайханы “DeFacto club” өрөөнд “Ковид 19 ба Боловсролын салбарын сорилт”, Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Ковид 19-ийн шинжилгээ, вакцинжуулалттай холбоотой асуудал"-аар ярилцсан. Асуудал өөрөө нийтэд хамааралтай сэдэв. Аль нэг мэргэжлийн болон сонирхлын бүлэгт зориулагдаагүй. Тиймээс хаалттай хаалгаар “шагайсан” зарим сэтгүүлч, мэдээллийн сайт яриаг нь буулгаж уншигчдаа хүргэсэн байсан.

Хотын дарга Д.Сумъяабазар мөн “Хотын дарга ба Сэтгүүлчид” хэлэлцүүлэг хийсэн тухай мэдээлээд л өнгөрсөн. Хэлэлцүүлэг хийлээ гэж. Хотын дарга нь сэтгүүлчээ урьсан уу, сэтгүүлч нь хотын даргаа урьсан эсэхийг мэдэхгүй. Ямартай ч хэлэлцүүлэг бол болсон. Хотын дарга, сэтгүүлч хоёрт бусдаас нуух юу байсныг мэдэхгүй. Гэх жишээний.

Гэтэл Боловсролын сайд маань өнөөдөр дахиад клаб хауст уригджээ. Энэ удаа “Боловсролын тэгш бус байдал” сэдвээр УИХ-ын дарга Г.Занданшатар, Д.Жаргалсайхан нартай “DeFacto club” өрөөнд дахин уулзах гэнэ. Гэтэл уулзаж байгаа орчин нь өөрөө “тэгш бус” буюу ялгавартай байх жишээтэй.

Жишээ нь, Наро банчен гэгээнтэн “Гэгээнтэн ба Залуусын яриа” өрөөнд залуустай яриа өрнүүлжээ. Энэ бол огт өөр хэрэг. Нэгдүгээрт тэр хүн хувь хүн. Хоёрдугаарт шашин гэдэг бол хувь хүний итгэл үнэмшил, сонголтын асуудал.

Хувь хүн Л.Энх-Амгалан жишээ нь, “Автомашин сонирхогчдын”, эсвэл “570” гэдэг өрөөнд автомашины тухай өөрийн мэдлэг, хоббигоо хэлэлцэж байвал огт эсэргүүцэхгүй. Гол нь боловсролын бодлого гэдэг хувь хүн биш, нийтийн эрх ашгийн асуудал. Боловсролын сайд албан үүрэгтэйгээ холбоотой асуудлаар олон нийттэй харилцах гэж байгаа бол түүндээ ямар нэг ялгаварлал гаргаж болохгүй л гэсэн санаа. Тэр тусмаа боловсролын тэгш бус байдлыг тусгаж байгаа гар утасны апп дотор “Боловсролын тэгш бус байдлын” талаар хэлэлцэх нь өөрөө онигоотой зүйл. Түүнийг нь төрийн байгууллагын албан ёсны пэйжээр зарлана гэдэг бүр ч эмгэнэлтэй л дээ.

Боловсролын тэгш бус байдлын талаар Боловсролын сайдын бодлогыг iOS төхөөрөмтэй /iPhone/ хүмүүс л сонсож болно. Тэр дундаа iOS13-аас дээш үзүүлэлттэй байх ёстой. Энэ ч гэсэн ялгаварлал мөн үү?

 

Ц.Туяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13 Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2026-11-13 УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2026-11-13 Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2026-11-13 Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026-11-13 УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2026-11-13 АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2026-11-13 “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2026-11-13 "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2026-11-13 Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2026-11-13 Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2026-11-13 Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2026-11-13 Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүсн...
Top