x

2021 онд 1.02 их наяд төгрөгөөр даатгуулагчид шаардлагатай тусламж, үйлчилгээг санхүүжүүлнэ

Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгуулагуудын удирдлага болон эмч мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэллээ.

Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хамтран лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, журам батлах тухай” ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолыг танилцуулах сургалтыг энэ сарын 18-20-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулж байгаа ажээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд сургалтыг нээж үг хэлэхэдээ төлбөрийн хэмжээ, жагсаалт, журам батлах тухай” ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолын талаар танилцуулж “2021 он бол манай салбарын хувьд нэн чухал, хариуцлагатай жил болж байна. Коронавируст /COVID-19 / халдварын цар тахлыг эрсдэл багатай, амжилттай даван туулах, ард иргэдээ вакцинжуулалтад хамруулах чухал ажлыг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ Эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийг иргэд, даатгуулагч, эрүүл мэндийн ажилтнуудад ээлтэй хэрэгжүүлж эхлэх үүрэг бидний өмнө тулгарч байна.

Өнгөрсөн наймдугаар сард Эрүүл мэндийн багц хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу Эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийх, стратегийн худалдан авалтыг бий болгох эрх зүйн орчин бүрдсэн. Түүнчлэн эмнэлэгийн тусламж, үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгүүдийг хагас бие даасан байдлаар ажиллуулах, Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын агентлагийн үйл ажиллагааг эхлүүлэх зэрэг томоохон ажлууд биднийг хүлээж байна.

Хууль батлагдсан өдрөөс эхлэн Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Азийн хөгжлийн банкны техник туслалцааны төслийн дэмжлэгтэйгээр хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг тодорхой үе шат, төлөвлөгөөтэйгээр хийж гүйцэтгэж ирсэн. Тухайлбал,

  • Стратегийн худалдан авагч байгууллага болгох зорилгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлуулсан.

  • Улсын төсвөөс санхүүжиж байсан тусламж, үйлчилгээний зардал болох 480 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд нэгтгэн төвлөрүүлж 2021 онд нийт 1.02 их наяд төргөгөөр ард иргэд, даатгуулагчид шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагуудаас худалдан авахаар болоод байна.

  • Мөн шинэчлэлийн ажлын хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх тусламжийг 2020 оны 11 сараас шинэчилсэн журмаар олгох ажлыг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Энэ үйлчилгээ нь хуучин зөвхөн сарын эхний 3-5 хоногт, цөөн тооны эмийн сангаас зөвхөн өрх, сум, тосгоны эмчийн бичсэн жороор үйлчлүүлдэг, иргэдэд хүртээмжгүй, чирэгдэлтэй байсан бол одоо иргэд сарын аль ч өдөр цахим эмийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмчээр бичүүлж, өөрт ойр байрлах хүссэн эмийн сангаас хөнгөлттэй эмээ чирэгдэлгүй, хүртээмжтэй авч үйлчлүүлдэг болсон байна. Цаашид лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмч нар энэхүү үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх тал дээр санаачлагатай хамтран ажиллахыг хүсэж байна.

Өнөөдрийн сургалтаар та бүхэнд эрүүл мэндийн салбарын шинэчлэл, гүйцэтгэлийн санхүүжилтийн чухал хэсэг болох Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдаж, Хууль зүйн яаманд бүртгэгдсэн “Тусламж, үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалт, журам, тариф”-ыг танилцуулах гэж байна. Энэхүү тогтоолоор батлагдсан шинэчилсэн багцын гол зарчим, өөрчлөлтүүдээс заримыг онцлон дурьдвал:

  • Амбулаторийн тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэн 5 бүлгээр төрөлжүүлэн, нийт 11 ялгаатай оношийн хамааралтай бүлгээр санхүүжих болж байна.

  • Өндөр өртөг бүхий мэс заслын хэрэгсэл нь мэс заслаасаа тусдаа санхүүждэг байсан бол мэс заслын хэрэгслийн зардлыг мэс заслын үндсэн багцтай нэгтгэлээ.

  • Эрчимт эмчилгээний багцыг бий болгон санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлсэн.

  • Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг өвчний хүнд болон хөнгөн зэргээс хамааруулан ялгаатай санхүүжүүлэхээр тооцсон. Энэ нь хүнд өвчтөн их хэвтдэг эмнэлэгт алдагдал үүсэхээс сэргийлж, даатгуулагчаас нэмэлт эм, тариа гаднаас авхуулдаг байдлыг зогсоох зорилготой.

  • Өндөр өртөг бүхий оношлогоо, шинжилгээг санхүүжүүлэхээр болсон. Сангаас даатгуулагчид хийсэн оношлогоо, шинжилгээний зардалд улирлын 165 мянган төгрөг хүртэл санхүүжилт олгодог байсныг өндөр өртөг бүхий /MRI, CT, дуран, цөмийн оношлогоо, зүрхний эхо гэх мэт/ оношлогоо, шинжилгээний зардлын 70 хувийг сангаас хариуцаж, иргэн 30 хувийг төлөх зохицуулалт хийсэн.

  • Нэн шаардлагатай өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлэхээр боллоо. Тухайлбал: Хорт хавдар, харвалт шигдээс, түлэгдэлт, төрөлхийн гажиг, төрөх, эмэгтэйчүүд, халдварт өвчин гэх мэт амь нас аврах нэн шаардлагатай болон иргэдэд санхүүгийн эрсдэл учруулж болох тусламж үйлчилгээг 100% эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр боллоо.

  • Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “Коронавируст халдавр”-ын үеийн хэвтүүлэх эмчлүүлэх тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломжтой болсон.

  • Сэргээн засах тусламж үйлчилгээг зөвхөн нэг оношийн хамааралтай бүлгээр санхүүжүүлдэг байсныг энэ төрлийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх дэлхийн чиг хандлагад нийцүүлэх зорилгоор 11 ялгаатай оношийн хамааралтай бүлэг үүсгэн, өртгийг тооцож оруулсан.

  • Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг оношоос үл хамааран ижил тарифаар санхүүждэг байсныг 14 ялгаатай оношийн бүлэг үүсгэн санхүүжүүлэх болсон.

  • Салбарын ачааллаас хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага хуваалцах боломжийг нэмэгдүүлэн сонгон шалгаруулалтанд тэнцсэн, даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан бүх эмнэлэг санхүүжилт авах боломж бүрдсэн.

Дээрх шинэчлэл нь хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг хангах, даатгуулагчийг санхүүгийн эрсдлээс хамгаалах, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний хүртээмж, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн бөгөөд энэхүү зорилгод хүрэхэд хэрэгжилтийн түвшинд эрүүл мэндийн байгууллагуудын оролцоо үүрэг нэн чухал байна" гэдгийг хэллээ.

Энэ удаагийн сургалтаар Азийн хөгжлийн банкны МОН 9701 төслийн зөвлөхүүд болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэргэжилтнүүд хамтран аймаг нийслэлийн 50 гаруй эрүүл мэндийн байгуулагуудын удирдлага болон эмч мэргэжилтнүүдэд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний багцын шинэчлэлтийн талаар хичээл зааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм байна.

Эх сурвалж: ЭМДЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо стандартын эрх зүйн шинэчлэл болон зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцлээ 12 цаг 18 мин Завхан аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч амарч явахдаа голын усанд живж байсан хоёр хүүхдийг аварлаа 12 цаг 26 мин Сэлбэ хотын ТЭЗҮ, худалдан авалт хуульд нийцсэн гэж хотын дарга мэдэгдэв 15 цаг 32 мин Ухань хот хил дамнасан цахим худалдааны төв болон хөгжиж байна 15 цаг 33 мин Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын жагсаалтад 65 дугаар байрт эрэмбэлэгдлээ 15 цаг 34 мин Улаанбаатар хотын гэр хорооллыг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбох ажил эхэлнэ 15 цаг 35 мин Амарбаясгалант хийд орчимд байгальд ээлтэй хог шатаах зуух байрлууллаа 15 цаг 36 мин Төв Ази-Хятадын дээд хэмжээний уулзалт Астанад эхэллээ 15 цаг 36 мин Я.Содбаатар: Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй 16 цаг 22 мин Эрх мэдлийг шилжүүлсэн шиг шилжүүлж сурмаар байна 16 цаг 39 мин Гадаадын иргэдийн эрх зүйн зөрчил буурахгүй байна 17 цаг 3 мин Монгол, Узбекистан хөдөлмөр эрхлэлт, хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ 17 цаг 5 мин Япон, АНУ татварын асуудлаар тохиролцоонд хүрэлгүй үлдлээ 17 цаг 6 мин Канад, АНУ эдийн засаг, аюулгүй байдлын шинэ хэлэлцээр байгуулах чиглэлд тохиролцлоо 17 цаг 7 мин Украин, Орос цэргүүдийн цогцсыг солилцох ажиллагааг дуусгалаа 17 цаг 7 мин Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох шинэ авто зам есдүгээр сард ашиглалтад орно 17 цаг 8 мин Өмгөөлөгчийн шалгалтад ороход тавигдах хязгаарлалтыг цуцаллаа 17 цаг 9 мин Мотоциклтой осол гарч, жолооч гэмтсэн хэргийг шалгаж байна 17 цаг 10 мин Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ногоон санхүүжилт, стандартчиллын шинэчлэлийг хэлэлцэв 17 цаг 11 мин Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хэлэлцүүлэг эхэллээ 17 цаг 12 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Г.Уянгахишиг: Улс төрийн болон нийгмийн дэмжлэг шаардлагатай... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Элон Маск, Дональд Трамп нар түнжин хагарав Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Гол мөрний усны түвшин буурч, зарим газарт бороо орох төлөвт... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... Uber Лондонд жолоочгүй такси туршина Жанжин клубийн замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ Сэлбэ 20 минутын хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэлж, ... ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ...
Top