x

"Балетын хөгжил" сан Монгол бүжигчдийг Олон улсад дахин нээлээ

Дэлхий нийтээрээ хөл хорионд байгаа энэ өдрүүдэд урлаг, спортын олон чухал арга хэмжээ цахимаар зохион байгуулагдаж байна. Үүний нэг нь UNESCO-гийн ивээл дор зохион байгуулагдсан "IUCDC" буюу Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаан байлаа.

Нийт 16 орны 1000 гаруй уран бүтээлч оролцсон, "Цар тахлын үед орон орны уран бүтээлчдийг нэгтгэх" уриан дор зохион байгуулагдсан Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаанд Монголын бүжигчид маш амжилттай оролцсон бөгөөд энэ алтан боломжийг “Монголын балетын хөгжил сан”-гийн хамт олон Монгол орныхоо өнцөг булан бүрт байгаа бүжигчдэд олгосон юм.

"IUCDC" Олон Улсын бүжгийн уралдааны мэдээллийг хүргэх, бүртгүүлэхээс авахуулаад бүх үйл ажиллагааг тус сангийнхан зохион байгуулж, бүжигчдэд цахим уралдаанд оролцох таатай нөхцлийг бүрдүүлж өгсөн нь цар тахлын үед бүжгийн урлагийн салбарыг сэргээсэн маш чухал, онцлог үйл явдал байлаа.

Уралдаанд Орос, Герман, Канад, АНУ, Австрали, Хятад, Япон, Солонгос, Сингапур, Монгол, Малайз, Индонез, Хонконг, Макао, Тайвань, Хятад зэрэг 16 улсын 1000 орчим бүжигчин оролцсон ба эдгээрийн дунд Улаанбаатар хот төдийгүй Дорноговь, Завхан, Дархан-Уул аймгийн бүжигчид Монгол Улсаа төлөөлөн оролцож, хил хязгааргүй бүжгийн ур чадварын өрсөлдөөнд сонгодог, орчин үеийн, ардын, ганцаарчилсан болон багийн төрлүүдэд тун амжилттай өрсөлдлөө.

Ингээд хоёр сарын турш үргэлжилсэн Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаан хоёрдугаар сарын 12-нд дүнгээ гаргахад Монгол орны өнцөг булан бүрээс өрсөлдсөн авьяаслаг залуус маань дэлхийн шилдэг бүжигчидтэй гайхалтай өрсөлдөөн үзүүлж, ардын, сонгодог болон орчин үеийн бүжгийн төрөлд 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль, тусгай байрын шагналыг тус тус хүртээд байна.

Монголын бүжгийн урлагийн шинэ залуу үе ийн сар шинийн энэ өдрүүдэд олон улсад авьяас чадвараа гайхуулж чадлаа. Энэ боломжийг нээсэн, зохион байгуулсан Гавьяат жүжигчин, нэрт балетчин Д.Алтанхуягийн удирддаг “Монголын балетын хөгжил сан”-гийн хамт олонд урлагийн халуун бүлийн өмнөөс талархал илэрхийлэх нь зүйтэй биз ээ.

Монгол Улсын Гавьяат жүжигчин, Монгол Улсын “Соёлын элч” Д.Алтанхуяг "Цар тахлын үед орон орны уран бүтээлчдийг нэгтгэх" зорилготой энэхүү томоохон уралдаанд шүүгчээр уригдан оролцсон нь мөн Монголын бүжгийн урлагийн нэр хүнд, цар хүрээ, авьяас билэг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөний илрэл билээ.

Түүний үүсгэн байгуулсан “Монголын балетын хөгжил сан” бүжгийн урлагийн үрийг соёолуулахын зэрэгцээ цар тахал, хөл хориотой энэ үед Монголын нийт бүжигчдэдээ олон улсад авьяас, ур чадвараа нээн харуулах боломж олгож буй нь урлагийн салбарын нэр хүндийг өргөсөн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалтаар яах аргагүй нэрлэгдэж байна.

Олон улсын бүжгийн уралдаанд дорнын нарыг мандуулж, ардын болон шилдэг үзүүлбэрийн төрөлд тэргүүлсэн Дорноговь аймгийн “Саруул дэнж “ хамтлаг, “Монголын балетын үндэсний сургууль” болон бусад уран бүтээлчдийг бахархалтайгаар танилцуулъя.


"IUCDC" УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН МОНГОЛ БҮЖИГЧИД

Ардын бүжгийн төрлийн Жуниор / При-Жуниор ангилалд

  • Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын дэргэдэх “Саруул дэнж” хамтлаг алтан медаль болон “Шилдэг үзүүлбэр”-ийн шагнал хүртэв.

Ардын бүжгийн төрлийн Жуниор / При-Жуниор ангилалд

Алтан медаль 

  • О. Мишээл

  • Г. Энгүүн

Мөнгөн медаль

  • Я. Түмэн-Эрдэнэ 

  • А. Биндэръяа 

  • М. Энхжин

Хүрэл медаль

  • Х. Хонгорзул 

  • Э. Эмүжин

Тусгай байр

  • Нийслэлийн 84-р дунд сургуулийн сурагч Ц.Эрхсаран


Ардын бүжгийн төрлийн Сениор ангилалд:

  • Монголын балетын үндэсний сургуулийн багш Ё.Дамчаабадгар алтан медаль болон “Шилдэг үзүүлбэр”-ийн шагнал хүртэв.

  • Завхан аймгийн уран бүтээлч, бүжиг дэглээч Э.Амаржаргал мөнгөн медаль хүртэв.

Сонгодог бүжгийн төрөлд:

  • Дархан-Уул аймгийн “Гладнес” клубын баг Тусгай байр эзлэв.

  • Бүжигчин Ц.Молор “Хичээл зүтгэл”-ийн шагналын эзэн болов.

Орчин үеийн бүжгийн төрөлд:

  • Ц.Молор, О.Уянга нар Тусгай байрт шалгарав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 4 цаг 3 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 4 цаг 10 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 4 цаг 19 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 5 цаг 1 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 7 цаг 31 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 7 цаг 53 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 8 цаг 14 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 8 цаг 20 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 8 цаг 30 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 8 цаг 39 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 8 цаг 44 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 8 цаг 46 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top